• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Орон нутгийн замыг камержуулаач

Саяхан орсон цаснаар “Эрдэнэт” хотод  ажилладаг дүүгээ эргэчихээд нийслэл рүү буцаж явахдаа аваарт оров. Хамгийн хөнгөн тэрэг гэгддэг Приус 20 автомашиндаа гэр бүлээрээ “чихэж” суугаад хөдөлсөн бид Улаанбаатараас ердөө 100 км-ийн цаадах замд осолдсон хэрэг.  80 орчим км/ц-ийн хурдтай давхиж байсан машин зам дээр хальтирах үед хэрэг нэгэнт бишидлээ гэж бодсон би нүдээ тас аничихсан байсан учир одоо санах нь ээ  хүмүүсийн орилолдох чимээ л санаанд бууна. Хүн гэдэг сонин амьтан юм билээ.

Сэхээ авах тэрхэн агшинд хажууд ёолох ээжийгээ бус,  өвөр дээрээ тэвэрч явсан дөрөвхөн настай охиноо бэртээгүй байгаасай хэмээн залбирч, хамгийн түрүүнд л хөл гар, толгой тархи нь бүрэн бүтэн байгаа эсэхийг нягталсныхаа дараа л сэтгэл уужирч, бусад хүнийг анхаарах сөхөөтэй болсон доо. Азаар ч гэх юмуу, энэ ослоор ээж минь нуруугаа гэмтээснээс  өөрөөр  гэмтэж бэртсэн хүн байгаагүй. Үүнээс ч илүү аюултай байдалд орж болох байсныг бодож, ингээд өнгөрсөн нь зол хэмээн одоо сэтгэж сууна. 

“Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэх үг байдаг даа. Ер нь жолооч нар орон нутгийн замд гарахдаа хурд хэтрүүлснээс болж, маш олон хүний амь үрэгдсэн байдаг юм билээ. Саяхан албаныхан сэтгэл сэрдхийлгэм тоо баримтыг олон нийтэд хүргэсэн юм.  Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 5446 бүртгэгдэж, 5611 хүүхэд өртсөнөөс 222 нь амиа алдсан байх жишээтэй. Үүний 44 нь нийслэлд гарсан ослоор амь үрэгдсэн бол 178 нь хөдөө, орон нутагт гарсан зам тээврийн ослоор хорвоог орхисон байх юм.

Тэгвэл зөвхөн өнгөрөгч аравдугаар сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд 48 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан байх бөгөөд үүний 43 нь орон нутагт гарсан ослоор амь үрэгдсэн байна. Ерөнхийдөө нийслэлээс илүүтэйгээр орон нутагт осол аваар их гардаг гэдгийн нотолгоо нь энэ тоон баримтаас харагдаж байна.  Хүн ам олноор суурьшсан, харьцангуй хяналт сайтай учир нийслэлд хүүхэд амь үрэгдэх хэмжээний томоохон осол гарах нь орон нутгийг бодвол бага бололтой.  Тиймээс орон нутгийн замд анхаарал хандуулаач гэж холбогдох албаныхнаас хүсмээр байна. Авто осол ихээр гардаг зам дээр 30 км тутамд анхааруулах самбар байрлуулж, постуудын тоог нэмэгдүүлэн, хурд хэмжигч байрлуулвал ямар вэ.  Хэрэв боломжтой бол хяналтын камер ч байрлуулж болох биш үү. 

Гарч буй ослын байдлаас харахад ихэвчлэн төв шулуун  аймгуудыг дайран өнгөрдөг зам дээр осол их гардаг аж. Тухайлбал, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Баянхонгор, Орхон аймагт гарч байгаа хэргийн тоо нь бусад аймгаас өндөр байдаг юм. Нарийхан зам дээр хурд хэтрүүлж давхидаг нь орон нутгийн замд зам тээврийн осол хэрэг гарах гол шалтгааны нэг болдог аж. Үүнээс гадна байнгын хяналт шалгалтгүй нь ч осол гарах нэг үндэс болдог байна.  Тиймээс замын цагдаа байнга хянаж чадахгүйгээс хойш камержуулж, бүр болдоггүй юм аа гэхэд анхааруулах самбар, постынхоо тоог нэмбэл яасан юм. 

Ер нь ч тэгээд, хотод түгжирч явсан жолооч нар орон нутгийн замд гарахаараа уяанаасаа алдуурсан нохой мэт төмөр хүлгийн хурд мэдэн давхидаг нь нууц биш. Аваар осол гэдэг хэнд ч тохиолдож болно.  Суудлын жижиг машинд зургаан хүн зорчиж явлаа гэхэд, тэнд буй хүмүүсийн амь насыг зөвхөн жолооч л хүрдэн дээр тавьсан гартаа атгаж явдаг шүү дээ. Тиймээс жолоо барьж буй хүмүүс өөрсдөө  анхаарал болгоомжтой байж, ослоос  урьдчилан сэргийлэхээс гадна  орон нутгийн удирдлага, төр засгаас ч гэсэн боломжит хувилбараар орон нутгийн замд анхаарал  хандуулах хэрэгтэй байна.  Зөвхөн нийслэл дэх автозамд хяналт тавьж, анхаарсаар байх зуурт тань орон нутгийн замд бидний хойч ирээдүй болсон бяцхан үрс хорвоогоос буцсаар байна, эрхмүүд ээ.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Хэн, юу хэлэв
АМГТГ БНСУ-ын талтай туршлага...

Орон нутгийн замыг камержуулаач

Даваахүү 2016-11-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Орон нутгийн замыг камержуулаач

Саяхан орсон цаснаар “Эрдэнэт” хотод  ажилладаг дүүгээ эргэчихээд нийслэл рүү буцаж явахдаа аваарт оров. Хамгийн хөнгөн тэрэг гэгддэг Приус 20 автомашиндаа гэр бүлээрээ “чихэж” суугаад хөдөлсөн бид Улаанбаатараас ердөө 100 км-ийн цаадах замд осолдсон хэрэг.  80 орчим км/ц-ийн хурдтай давхиж байсан машин зам дээр хальтирах үед хэрэг нэгэнт бишидлээ гэж бодсон би нүдээ тас аничихсан байсан учир одоо санах нь ээ  хүмүүсийн орилолдох чимээ л санаанд бууна. Хүн гэдэг сонин амьтан юм билээ.

Сэхээ авах тэрхэн агшинд хажууд ёолох ээжийгээ бус,  өвөр дээрээ тэвэрч явсан дөрөвхөн настай охиноо бэртээгүй байгаасай хэмээн залбирч, хамгийн түрүүнд л хөл гар, толгой тархи нь бүрэн бүтэн байгаа эсэхийг нягталсныхаа дараа л сэтгэл уужирч, бусад хүнийг анхаарах сөхөөтэй болсон доо. Азаар ч гэх юмуу, энэ ослоор ээж минь нуруугаа гэмтээснээс  өөрөөр  гэмтэж бэртсэн хүн байгаагүй. Үүнээс ч илүү аюултай байдалд орж болох байсныг бодож, ингээд өнгөрсөн нь зол хэмээн одоо сэтгэж сууна. 

“Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэх үг байдаг даа. Ер нь жолооч нар орон нутгийн замд гарахдаа хурд хэтрүүлснээс болж, маш олон хүний амь үрэгдсэн байдаг юм билээ. Саяхан албаныхан сэтгэл сэрдхийлгэм тоо баримтыг олон нийтэд хүргэсэн юм.  Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 5446 бүртгэгдэж, 5611 хүүхэд өртсөнөөс 222 нь амиа алдсан байх жишээтэй. Үүний 44 нь нийслэлд гарсан ослоор амь үрэгдсэн бол 178 нь хөдөө, орон нутагт гарсан зам тээврийн ослоор хорвоог орхисон байх юм.

Тэгвэл зөвхөн өнгөрөгч аравдугаар сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд 48 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан байх бөгөөд үүний 43 нь орон нутагт гарсан ослоор амь үрэгдсэн байна. Ерөнхийдөө нийслэлээс илүүтэйгээр орон нутагт осол аваар их гардаг гэдгийн нотолгоо нь энэ тоон баримтаас харагдаж байна.  Хүн ам олноор суурьшсан, харьцангуй хяналт сайтай учир нийслэлд хүүхэд амь үрэгдэх хэмжээний томоохон осол гарах нь орон нутгийг бодвол бага бололтой.  Тиймээс орон нутгийн замд анхаарал хандуулаач гэж холбогдох албаныхнаас хүсмээр байна. Авто осол ихээр гардаг зам дээр 30 км тутамд анхааруулах самбар байрлуулж, постуудын тоог нэмэгдүүлэн, хурд хэмжигч байрлуулвал ямар вэ.  Хэрэв боломжтой бол хяналтын камер ч байрлуулж болох биш үү. 

Гарч буй ослын байдлаас харахад ихэвчлэн төв шулуун  аймгуудыг дайран өнгөрдөг зам дээр осол их гардаг аж. Тухайлбал, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Баянхонгор, Орхон аймагт гарч байгаа хэргийн тоо нь бусад аймгаас өндөр байдаг юм. Нарийхан зам дээр хурд хэтрүүлж давхидаг нь орон нутгийн замд зам тээврийн осол хэрэг гарах гол шалтгааны нэг болдог аж. Үүнээс гадна байнгын хяналт шалгалтгүй нь ч осол гарах нэг үндэс болдог байна.  Тиймээс замын цагдаа байнга хянаж чадахгүйгээс хойш камержуулж, бүр болдоггүй юм аа гэхэд анхааруулах самбар, постынхоо тоог нэмбэл яасан юм. 

Ер нь ч тэгээд, хотод түгжирч явсан жолооч нар орон нутгийн замд гарахаараа уяанаасаа алдуурсан нохой мэт төмөр хүлгийн хурд мэдэн давхидаг нь нууц биш. Аваар осол гэдэг хэнд ч тохиолдож болно.  Суудлын жижиг машинд зургаан хүн зорчиж явлаа гэхэд, тэнд буй хүмүүсийн амь насыг зөвхөн жолооч л хүрдэн дээр тавьсан гартаа атгаж явдаг шүү дээ. Тиймээс жолоо барьж буй хүмүүс өөрсдөө  анхаарал болгоомжтой байж, ослоос  урьдчилан сэргийлэхээс гадна  орон нутгийн удирдлага, төр засгаас ч гэсэн боломжит хувилбараар орон нутгийн замд анхаарал  хандуулах хэрэгтэй байна.  Зөвхөн нийслэл дэх автозамд хяналт тавьж, анхаарсаар байх зуурт тань орон нутгийн замд бидний хойч ирээдүй болсон бяцхан үрс хорвоогоос буцсаар байна, эрхмүүд ээ.
 
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

11 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

11 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

12 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

23 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

23 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

23 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

23 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

23 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

23 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

23 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах