“Дорноговь аймгийг хөгжүүлэхийн төлөө Засаг дарга болон түүний тамгын газар дангаараа зүтгээд төдийлөн үр дүнд хүрэхгүй. Харин иргэд, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудтайгаа хүч хавсарч, тэдний дэмжлэгийг авч гэмээнэ амжилтад хүрнэ. Эл амжилтын эх суурь нь төр иргэддээ, аж ахуйн нэгж, байгууллагууддаа хүнд сурталгүйгээр үйлчлэх явдал юм. Ер нь тэдний хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг дэмжиж ажилласнаар бид хамтдаа хөгжих учиртай. Дорноговьчууд бид хамтдаа сэтгэл зүтгэлээ нэгтгэн зүтгэх аваас амжилтад хүрдгийн жишээ энэ цонхны цаана сүндэрлэн босч буй шинэ хороолол. Бүхэл бүтэн 260 айлын орон сууц бүхий хорооллыг 100 хоногт амжууллаа шүү дээ.
Ирэх 2017 он бидний хувьд их бүтээн байгуулалтын жил байх болно” хэмээн итгэл төгс өгүүлж суугаа эрхэм бол Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин юм. Дашрамд сонирхуулахад, Засаг дарга ард иргэдийг хүлээж авдаг тусгайлсан өдрийг бий болгосон ч түүнийгээ зарлаж сүржигнэсэнгүй.
Хэн ирнэ, түүнийг чөлөөтэй хүлээн авч уулзан тавьсан асуудал, өргөдөл гомдлыг нь өдөрт нь шийдэж өгөх зарчмаар ажиллаж байгаа юм байна. Ер нь л Засаг дарга ард түмэндээ, иргэддээ нээлттэй ажиллахаар шийджээ. Т.Энхтүвшин даргыг болон тамгын газрын ажилтан, албан хаагчдыг зорьж очсон хэн боловч эзгүй байх аваас хаалган дээрх гар утасных нь дугаар руу залган цаг товлож болох аж. Монголын төрд үгүйлэгдээд байгаа энэхүү нээлттэй үйлчилгээг бусад аймгийнхан ч нэвтрүүлээсэй гэж хүсэх байна.
-Та өнөөдөр тун завгүй өнжлөө. Иргэдтэйгээ хийсэн уулзалт тань сайхан боллоо. Уулзалтад ирсэн иргэд “Бид их зөв хүнээ гаргаж ирлээ, их ажил амжуулсан байна” хэмээцгээн сэтгэл хангалуун ярьцгаахыг сонсож суулаа. Танд юуны түрүүнд баяр хүргэе.
-Баярлалаа. Цаг хугацаа нисэх мэт хурдан өнгөрчээ. Нэг л мэдсэн ажлаа аваад 100 хоносон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны дол дугаар сарын 09-ний өдрийн 17:30 цагт Дорноговь аймгийн Засаг даргаар томилж, батламжлан гарын үсэг зурсан. Улсын их баяр наадмын өдрүүд таарсан учраас 18-ны өдрөөс ажилдаа орсон. Өнөөдөр 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр. Эргээд харахад дорноговьчууд бид хамтдаа багагүй зүйлийг хийж бүтээжээ. Хийе гэсэн сэтгэл байхад бүтээж болдгийг цонхны цаана сүндэрлэж буй орон сууцны шинэ хорооллын бүтээн байгуулалтаас бид хамтдаа харлаа. 2017 он гаргаад 260 айл шинэ орон сууцандаа гал голомтоо бадраана. Өнөөдөр миний сэтгэл хангалуун, сайхан байна.
-Хоёулаа ярилцлагаа эдийн засгийн ямар чадавхитай аймаг хүлээж авав гэдгээс эхлэх нь зөв болов уу?
-Үнэнийг хэлэхэд маш хүнд, 2.8 тэрбум төгрөгийн өртэй аймаг хүлээж авсан. Орлого нь 2.4 тэрбум төгрөгөөр тасарсан байх жишээтэй. Тэр хэрээр ажилгүй иргэдийн тоо эрс нэмэгдэж, үүнийг дагаад амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэдийн тоо нэмэгдчихэж байгаа юм.
Дээр нь төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага гэдэг зүйл үндсэндээ суларч, хэн нь дарга, хэн нь мэргэжилтэн юм бэ гэдэг нь ойлгогдохоо больсон. Ийм аймгийг хүлээж авсан. Гэвч өр ихтэй гээд төрийн ажлыг зогсоож болохгүй биз дээ. Тиймээс ажлаа юун түрүүнд хуримтлагдсан их өрийг барагдуулах арга замыг хайж, эхний ээлжинд татварынхаа бааз суурийг сайжруулах, цаашлаад орлого цуглуулахаас эхэлсэн.
Ингэж ажилласны үр дүнд бид тодорхой хэмжээний орлогыг цуглуулж чадсан. Ялангуяа шүүхийн шийдвэр гарчихсан байхад татвараа төлдөггүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай нэлээд тулж ажилласан. Заримд нь дансыг нь хаалгүйгээр хугацаа өгч, боломж олгосон. Бас аймгийн эдийн засагт нэмэр тус болохуйц уул уурхай эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд юун түрүүнд аж ахуйн нэгжүүд тухайн сум, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг байх, замаа засдаг, татвараа цаг хугацаанд нь төлдөг, цаашлаад эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын асуудлыг эхний ээлжинд шийддэг байх зарчмаар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Засаг дарга болон түүний Тамгын газрын хувьд ч аж ахуйн нэгж, байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Уул уурхайн компаниудын дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хамтарч ажиллана гэж байгаа бол орон нутгийн удирдлагын зүгээс үйл ажиллагааг нь саадгүй явуулах, төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгах тухайд санал санаачилгатай ажиллах учиртай. Ийм дэмжлэгийг гадныханд үзүүлж байгаагийн цаад мөн чанар нь миний дээр дурьдсан дөрвөн асуудлыг цаг тухай бүрд нь шийдэх явдал юм.
Үүнээс гадна энэ сардаа багтаан орон нутгийн бизнес эрхлэгчид оролцсон форумыг зохион байгуулахаар бэлдэж байна. Бизнес эрхлэгчидтэйгээ хамтран, тэдний дэмжлэгтэйгээр ажилтай, орлоготой иргэнийхээ асуудлыг шийдэх учиртай. Энэхүү форумд хууль хяналтын байгууллага, гааль, хилийн мэргэжлийн хяналтынхан оролцоно.
-Аливаа хөгжил төлөвлөгөөгүйгээр явахгүй шүү дээ. Тиймээс надад Дорноговь аймгийн “Хөгжлийн загвар төлөвлөгөө” сонин байна?
-Ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа миний эхлүүлсэн ажлуудын нэг нь “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрөө аймгийн ИТХ-аар батлуулаад амжсан. Төрж өссөн, эдүгээ ажиллаж амьдарч байгаа Дорнын цэнхэр говийн хөгжил цэцэглэлт иргэн бүрийн хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаална.
Түүнээс дан ганц аймгийн Засаг дарга эсвэл АЗДТГ зүтгээд хөгжихгүй. Хөгжлийн төлөө иргэн нь, төрийн бус байгууллага нь, аж ахуйн нэгжүүд нь хамтдаа хөдөлмөрлөж, сэтгэлээ зориулах аваас амжилтад хүрнэ. Энэ үүднээс “Хөгжлийн төлөө хамтдаа” хөтөлбөрөө боловсруулсан. Эхнээсээ хэрэгжээд эхэлсэн. Тухайлбал, дээр онцгойлон дурьдсан орон сууцны асуудал байна. Мөрийн хөтөлбөрт хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангана гэдэг заалт буй. Энэ ажлаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон нутгийн зөвлөлийнхөө дэмжлэгтэй өнгөрсөн наймдугаар сарын 29-нд суурийг нь тавьж эхлүүлсэн. Ирэх оны долдугаар сард ашиглалтад орно.
Бид 1000 айлын орон сууц барина гэж төлөвлөсөн. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршил нь их болоод байгаа Замын-Үүд болоод төмөр зам дагуух сум суурингуудад орон сууцны хорооллуудыг барина. Түүнчлэн Замын-Үүдэд тээвэр ложистикийн төв хэмээх томоохон бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эхлүүлсэн гэх мэтчилэн хэд хэдэн төслийг нэрлэж болох байна. Та бүхэн санаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллах үеэр Мандах сумын Цагаан суваргын орд, Даланжаргалан суман дахь “ МАК” компанийн Хөх цавын цементийн үйлдвэрийг танилцуулсан.
Цагаан суваргын зэс молибдений орд 2018 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Энэ бүхний үр дүнд Дорноговь аймагт маш их хэмжээний хөрөнгө оруулалт түүнийг дагаад хөгжил ирэх юм. Ажлын байр ч хэдэн зуугаараа бий болно. Дорноговь бол хурдан хөгжих боломжтой аймаг. Төмөр зам, авто замын аль аль нь байна. Зүүн бүсийн хамгийн том цахилгаан шугам сүлжээ бий. Байнгын ажиллагаатай хоёр боомттой. Барилгын материалын үнэ хямд гээд олон боломжийг нэрлэж болно. Ирэх дөрвөн жилд ажилгүй иргэдийн тоо багасна. Өнгөрсөн намар Өргөн суманд “Монполимет” компанийн цементийн үйлдвэр ашиглалтад орсон. Тэнд 365 ажлын байр шинээр бий болсон. Ирэх дөрөвдүгээр сард “МАК” компанийн Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтад орно. Тэнд 700 ажлын байр шинээр бий болно.
Энэ хоёр аж ахуйн нэгж аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулаад боловсон хүчнээ бэлтгэж, Даланжаргалан суманд суурьшлын бүсээ тогтоон ажилчдынхаа байр, орон сууцыг барьж байна. Түүнчлэн 2018 оны дөрөвдүгээр сард Цагаан суваргын орд ашиглалтад орчих юм бол Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сумдад бас л 2000 гаруй ажлын байр бий болох юм. Мөн төмөр зам тавих асуудал яригдаж байгаа. Босоо, хэвтээ чиглэлийн төмөр замын ажил эхлэх юм бол төмөр зам дагасан өртөө зангилаанууд, бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Энэ бүхэн Дорноговь аймгийн хөгжлийн гарц мөн үү гэвэл мөн.
Нөгөөтэйгүүр, улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед аль болох гадаад харилцааг чухалчлах ёстой гэж би хувьдаа үзэж байгаа. Дорноговьчуудын тухайд боломж нь ч байна. Урд хөрштэйгөө бид маш сайн харилцаатай явж ирсэн. Саяхан Замын-Үүд дэх консул, ноён Цай Вань руй бидэнтэй уулзаад буцсан. Айлчлалын хүрээнд Дорноговь аймгийн бүх сургууль урд хөршийн хил залгаа мужийнхаа сургууль, цэцэрлэгтэй хамтран ажиллахаар болсон.
Үүнээс гадна АНУ-ын Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт манай аймагт ажиллах үеэр Замын-Үүд суманд айлчилж, танилцсан. Энэ үеэр цэцэрлэг, сургуулийн барилга барьж өгөхөөр болсон. Ирэх хавраас цэцэрлэгийн барилга эхлэх бол 2018 онд сургуулийн барилгаа эхлүүлнэ
Японы Шизүоко мужтай хамтран ажиллах гэрээг ирэх арванхоёрдугаар сард үзэглэнэ. Гэрээний хүрээнд аймгийнхаа их, дээд сургууль төгсөж байгаа оюутнуудыг тэдний зардлаар үргэлжлүүлэн сургахын сацуу хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын төвшин доогуур айлын хүүхдийг Японд аялуулах асуудал яригдсан. Түүнчлэн ДЦС-ын инженерүүдийнхээ мэргэжлийг дээшлүүлэхээр болсон. Хамтдаа хөгжье гэж хятадууд ярьдаг.
Бид ч үүнийг бодолцох ёстой. Ер нь бол дөрвөн жил богино хугацаа. Бид зүгээр суухгүй. Гадаадын болон дотоодын, орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан хийх ажлууд их байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд ч өөрийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудаа төлөвлөсөн байгаа.
-Дорноговь бол аялал жуулчлал хөгжих хамгийн боломжтой аймаг. Аялал жуулчлалын хамгийн том зах зээл дэргэд тань хил залгаа оршиж буй. Визийн асуудал дээр та бүхэн санаачилга гаргахад л хангалттай юм шиг санагдах юм?
-Тантай санал нэг байна. Хамарын хийдийн Хан Баянзүрх уул, Энергийн төвийг түшиглээд аялал жуулчлалын төв байгуулах боломж бидэнд бий. Мөрийн хөтөлбөртөө ч тусгасан.
Зөвхөн дотоодын гэлтгүй ОХУ-ын Улан-Үдэ хотын иргэд аялаад эхэлсэн. БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай уулзаж, визний асуудлаар санал солилцсон. Хятад иргэдэд Эрээн-Замын-Үүд-Сайншанд чиглэлийн хоёр хоногийн аяллыг санал болгож болох юм.
Тэд Эрээнээс автобусаар хил гарч тэндээсээ рэйлбусаар Хамарын хийд дээр хоёр хоног амрангаа аялж болно шүү дээ. Эрээн хот жилдээ нэг сая нэг зуун мянга гаруй жуулчин хүлээж авч байна. Ядаж тэднээс 150 мянгыг нь бид хүлээгээд авахад л хангалттай бус уу. Үүнээс гадна Ханги мандлын боомтоор уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг экспортолдог. Бид ойрын үед Ханги мандлын боомтын тосгоны захирагчийн ажлын албыг байгуулахаар төлөвлөж байгаа.
-Та эдийн засагч болохоороо үр дүнгээ урьдчилан харж чадаж байна. Гэхдээ төсөв гэж зүйл бий. Дорноговь аймгийн 2017 оны төсөв ер нь ямархуу байдлаар батлагдав.
-Би дээр өрийн тухай өгүүлсэн. 2.8 тэрбум төгрөгийн өртэй бид юун түрүүнд өрөө барагдуулах ёстой. Нэмж өр тавьж болохгүй. Ирэх оны төсөвт томоохон бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилт тусгагдаагүй. Дорноговь өөрийгөө санхүүжүүлдэг аймаг. Тиймээс орлогоо нэмэгдүүлэх цаашлаад татварын орлогоо цаг хугацаанд нь бүрдүүлэх асуудал чухал. Гэхдээ бидэнд шийдвэл зохих, хөрөнгө гаргах асуудал бий. Дорноговь аймгийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлнэ. Тендерийг нь Барилга, хот байгуулалтын яам зарлана.
Үүнээс гадна цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын хүрээлэнг шинээр байгуулах, аймгийн төвийн замыг асфальтан болгоно гэж бодож байгаа. Манай замыг хүмүүс асфальтан зам гэж хардаг. Тийм биш, Зүүнбаянгийн нефтийн шаарыг элс, хайргатай хольж тавьсан зам. Энэ нь даац муутай. Тиймээс энэ замаа асфальтан хучилттай болгоё гээд байгаа хэрэг. Дээр нь Дорноговь аймгийн төвд 1990 оноос өмнө баригдсан барилгуудыг нэг удаа сайн дулаалж, дээврийг нь засч өгье гэж шийдсэн. Ямар ч байсан бид ирэх жил ногоон хот болно гэсэн зорилт тавьсан.
Багууддаа соёл амралтын хүрээлэн байгуулна. Зам дагасан ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлнэ. Өнөөдөр өглөө Сайншанд сумын Засаг дарга болон холбогдох хэлтсийн дарга нараа дагуулаад аймгийнхаа төвийг тойроод ирлээ. Аймгийнхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах талаар санал солилцлоо. Түүнчлэн гэрэлтүүлгээ сайжруулах тухайд хөрөнгө гаргах нь зөв гэдэг дээр санал нэгдлээ. Ирэх оны төсөв удахгүй батлагдана. Түүнийгээ иргэдээрээ хэлэлцүүлнэ.
Энд онцолж хэлэх нэг зүйл бол Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Шинэ сум” төслийн хүрээнд баригдаж эхлээд хаягдсан барилга хэд хэд бий. Эзэн холбогдогчгүй, мөнгө нь байхгүй барилгуудыг гүйцээх, санхүүжилтийг нь 2017 оны төсөвт суулгах, мөнгийг нь аваад ажлаа гүйцээлгүй орхисон компаниудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, барилгын ажлыг эхлүүлэх гээд хөөцөлдөх ажил их байна.
-Бүтээн байгуулалтын талаар сонсох сайхан байна. Гэхдээ газар дээрх бүтээн байгуулалт, газар доорх бүтээн байгуулалттайгаа зохицох ёстой. Энэ газар доорх байгууламж даах чадвар хэр байгаа юм бол?
-Газар доорх бүтээн байгуулалтыг хийх боломжтой.
-Замын-Үүдийн чөлөөт бүсийн талаар олон ч Засгийн газар ярилаа. Улс төрийн тоглолтын мөнхийн сэдэв болсон энэ зүйлийг арай өөрөөр шийдэх хувилбар байна уу, та бүхэнд?
-Би Сайншандын унаган иргэн. Аж үйлдвэрийн парк байгуулна гэж хэдэн жил шоу хийсэн. Бүхий л боловсруулах үйлдвэрүүд манай аймагт баригдах юм гэнэ гээд л газар сонгон тууз хайчилж байсныг нь бид мэднэ. Эцсийн дүндээ аж үйлдвэрийн парк байтугай ганц ч барилга, ганц ч үйлдвэр баригдаагүй.
Тиймээс би Замын Үүдийн чөлөөт бүс байгуулах тухайд анхаарал хандуулан ажиллаж байна. Чөлөөт бүсийн асуудлаар хоёр ч удаа урд хөршийн холбогдох албаны хүмүүстэй санал солилцоод ирсэн. Гурван улсын эдийн засгийн форум БНХАУ-д зохион байгуулагдсан. Энэ үеэр Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудлыг БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчдөд танилцуулахад Замын-Үүдийн чөлөөт бүсийг яаралтай ашиглалтад оруулах, үйл ажиллагааг нь эхлүүлэх талаар ярьсан. Мэдээж чөлөөт бүсэд үндэсний томоохон үйлдвэрүүд баригдах нь гарцаагүй. Гэхдээ миний хувьд эхний ээлжид үндэсний бүтээгдэхүүнээ дэлгэн худалдаалах 2-3 их дэлгүүрийг барих саналтай байгаа.
Үүнийг л эхний ээлжинд эхлүүлчихмээр байна. Дараа нь том том үйлдвэрүүдээ барина биз дээ. Чөлөөт бүс БНХАУ-д бус Монголын талд баригдана шүү дээ. Энэ саналаа Шадар сайдын ажлын албаныханд танилцуулсан. БНХАУ гэж хил залгаа маш том зах зээл бий. Монголчууд хамгийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг манай урд хөршийнхөн байтугай дэлхий мэдэж байгаа шүү дээ. Эрээн хотод зохион байгуулагдсан гурван улсын форумын үеэр манай хиам, мах махан бүтээгдэхүүн, ааруул, ээзгий, оёсон дээл хувцас хамгийн түрүүнд зарагдсан.
Манайхан Хятад руу тариалсан төмс, хар гурилаа зөөгөөд эхэллээ. Тиймээс бид эко цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг давуу талаа ашиглах хэрэгтэй. Хэдийгээр мах экспортлох боломжгүй ч, цаашдаа махны экспортын асуудлаа шийдэх хэрэгтэй. Зүүн бүсийн малыг эрүүлжүүлэх, вакциныг цаг хугацаанд нь хийх, малчдын хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр нэлээд сайн ажиллах хэрэгтэй. Дорноговь бусад аймгийг бодвол харьцангуй бага буюу 1.8 сая малтай. Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ чиглэлээр ажиллах байх.
-Аймаг бүү хэл улс гүрэн хөгжихөд улстөржилт саад болдог. Дорноговьчууд таныг улстөржилгүйгээр багаа бүрдүүлсэн хэмээн ам сайтай байна лээ.
-Бид улстөржиж болохгүй шүү дээ. Дорноговь аймгийг хөгжүүлэхийн төлөө зүтгэе гэж байгаа юм бол намаар ялгаварлахгүйгээр хамтарч ажиллана гэсэн зарчмыг баримталж байгаа. Дорноговь аймгийн нүүр царай ирэх дөрвөн жилд ямар байх нь биднээс хамаарах учраас бид хөгжил дэвшилд улстөржиж болохгүй. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ч ингэж зөвлөдөг. Тэрбээр ирэх дөрвөн жилд орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлэн, гадаад дотоодын төсөл хөтөлбөрийг Дорноговь аймаг руу хэрэгжүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
Өөрийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймагт маш олон бүтээн байгуулалтыг өрнүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Аймгийн төвд гэхэд л 150 хүүхдийн цэцэрлэг, сумдад эмнэлэг, төрийн албан хаагчдын орон сууц барьсан. Түүнчлэн 1000 айлын орон сууцны хорооллын барилгын ажлыг эхлүүлсэн. Орон сууцны м2 нь 650 мянган төгрөг гээд төсөөл дөө. Нөгөөтэйгүүр, би ирэх дөрвөн жилд улс төрийн ямар нэг үйл ажиллагааны дарамт шахалтад орохгүй. Нийт иргэдийнхээ санал, оролцооны үндсэн дээр бүх ажлаа зохион байгуулаад явна.
Хэн нэгэн улстөрч, хэн нэгэн намын нөлөөгөөр бидний ажил зогсохгүй. Нэгэнт хийхээр төлөвлөсөн л бол түүнийгээ хийгээд л явна. Миний хувьд өөрөө намын дарга. Тийм учраас энэ ажлыг ямар ч гэсэн Дорноговь аймгийн бүс нутгийн ард иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлэг, энэ мэт санаачилгад тулгуурлан бүтээн байгуулалтын ажлыг хийх ёстой гэсэн байр суурийг баримталж ажиллана.
-Таны ширээн дээрх хавтастай төслүүд түрүүнээс хойш анхаарал татлаа?
-Сэтгүүлчид гэж ажигч улс шүү. Миний ширээн дээр дөрвөн янзын төсөл байна. Эхнийх нь Хүүхдийн зуслан. Манай аймаг хүүхдийн зуслангүй. Харамсалтай байгаа биз. Тиймээс ирэх зун үгүй ядаж, нэг хүүхдийн зуслан байгуулчих юмсан гэж бодоод зураг төслийг нь гаргуулсан хэрэг.
Үүнийгээ бариад гадаад дотоодын хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай уулзлаа. Бүгд л дэмжье гэж байна. Хоёр дахь нь зүүн бүсийн халамжийн төв гэж байдаг. Тэнд Говь-Сүмбэр, Өмнөговийн орон гэргүй, үр хүүхэд нь нас барсан, хамаатан садангүй ганц бие хөгшчүүдийг асардаг юм. Тийм 28 хүн бий. Сүүлийн жилүүдэд бусад аймгаас яриад манайд орон гэргүй, асран хамгаалагчгүй иргэдийг аваач гэх хүсэлтийг ирүүлдэг болсон. Гэтэл манай төв ачааллаа даахаа больсон учир хүн нэмж авах боломжгүй болоод байгаа юм. Тиймээс халамжийн төвөө өргөтгөх төсөл боловсруулсан.
Гурав дахь нь сумдад баригдах спорт заал. Эхний нэг суманд барьж ашиглалтад оруулсан. Иргэд маш их талархаж хүлээж авсан. Сумдын спорт заалны хөрөнгийг шийдсэн. Аймгийн хүн амын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор шинэ спорт цогцолбор барих төлөвлөгөөтэй байна.
Манай 1980-аад онд баригдсан хуучин спорт цогцолбор ачааллаа дийлэхээ больсон. Мөн түүнчлэн ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв байгуулах зорилго тавьсан. Миний хамгийн их санаа зовниж буй асуудал бол энэ. Хөгжлийн төвийг зайлшгүй барих ёстой. Яагаад гэвэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Манай УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 150 хүүхдийн цэцэрлэг барьсан. Тэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги байгуулсан. Зориулалтын ширээ, тоглоом наадгай, дасгал хийх тоног төхөөрөмж гээд бүрэн тохижуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд ажил эрхэлдэггүй. Байнга хүүхдээ хараад гэртээ байж байдаг юм.
Энэ утгаараа маш ач холбогдол бүхий алхам болсон. Үүнээс гадна цэцэрлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд найман нас хүрээд хаачих вэ гэдэг нэг асуудал тулгардаг. Эргээд гэртээ очих уу. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг зайлшгүй барих ёстой.
-Ингэхэд та хэн бэ. Өөрийнхөө тухай яриач?
-Би аймгийн төвийн унаган хүүхэд. Эндээ арван жилийн сургууль дүүргэсэн. Мэргэжил маань санхүүч. Өмнө нь Дорноговь аймгийн Санхүүгийн хэлтсийн дарга, АЗДТГ-ын даргаар тус тус дөрвөн жил ажилласан. Мөн аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газрын даргын албыг долоон жил хашсан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байлаа. Миний хувьд аймгийн Засаг даргын жаргал, зовлонг сайн мэднэ. Хоёрдугаарт аймгийн Засаг дарга хүн ажлаа юунаас эхлэвэл амжилтад хүрэх вэ гэдгийг аймгийн засаг даргын Тамгын газрын даргын албыг тодорхой хугацаанд хашиж явсан хүний хувьд төсөөлж чадсан.
Харин одоо бол хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг зарчмыг л баримтална. Түрүүчийн Засаг даргын хамгийн том алдаа бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээрээ ороод 31 төлөөлөгчийн гаргасан бүхий л саналыг төсөв дээрээ тавьчихдаг байсан. Бид олж байгаа орлогодоо таарсан зарлагыг гаргах ёстой.
Орлого нь бага, зарлага нь их байх юм бол бид алдагдал хүлээнэ. Одоо надад яг ийм байдал тулгарчихсан. Би ирэх онд 2.8 тэрбум төгрөгийн өртэй орно. Тэгэхээр дараа жилийнхээ орлогоос өрөө төлнө гэсэн үг. Өмнөх Засаг дарга орлого нь орж ирэхгүй гэдгийг мэдсээр байж хэт их ажил төлөвлөсөн. Тэр нь өөрийг нь огцруулна гэх ч юм уу намын хүмүүсийн шантаажаас болдог байсан байх. Хүмүүст таалагдахын тулд хэт их ажил төлөвлөвөл эцэстээ биелэхгүй, биелэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Эдүгээ 2017 он гарах гэж байхад 2015, 2016 оны төлөвлөсөн ажил нь биелээгүй л байх жишээтэй.
Тухайн оны юм тэр ондоо л биелдэг байх ёстой. Энэ мэт асуудал бий. Ямартай ч, 2017, 2018 он ажил буцалсан, бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Би хэлсэндээ хүрдэг, түс тас байхыг л эрхэмлэдэг. Түүнээс биш шийдэх, шийдэхгүй нь ч мэдэхгүй дүлэгнээд байдаг, хов жив ярьж, хэн нэгнийг муулж, далдуур хор найруулдаг хүнд дургүй. Тамгын газрынхандаа ч хэлдэг. Энэ нь болно, энэ нь болохгүй гэдгээ түс тас шийдээд явчихвал нэгдүгээрт өөрт амар, хоёрдугаарт нэг нэгийнхээ үнэтэй цагийг үрээд байхгүй шүү дээ.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын их үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Танай сонины хамт олонд мөн өндөр амжилт хүсье.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.