• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Кубын хувьсгалын эцэг таалал төгслөө

20 дугаар зууны сүүлчийн хагаст  дэлхийн хүчирхэг, нөлөө бүхий удирдагчдын нэг гэгдэж явсан Кубын удирдагч Фидель Кастро энэ сарын 25-ны өдрийн орой тус улсын нийслэл Гавана хотод 90 насандаа таалал төгслөө.  Түүний дүү Рауль Кастро энэхүү гашуудлын мэдээг  шөнө дундын үед орон даяар зарласан байна. Тэрбээр “Кубын хувьсгалын удирдагч арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн оройн 22:29 цагт таалал төгслөө. Түүнийг өөрийн хүслийн дагуу гашуудлын ёслолыг маргааш хийнэ” хэмээн мэдэгджээ. Улстөрийн ертөнцийг хэзээ ч орхихгүй хэмээн нэгэн удаа дурсч байсан тэрээр 2006 оны долдугаар сард нарийн гэдэсний яаралтай мэс засалд орж, эрх мэдлээ өөрийн дүү Рауль Кастрод шилжүүлж байсан удаатай. Харин Рауль төрсөн ахыгаа залгамжлан Куба улсыг толгойлохдоо эдүгээг хүртэл баримталж ирсэн улс төрийн бодлогод эргэлт хийж, АНУ-ын Засгийн газартай харилцаагаа зөөлрүүлэх алхмыг хийсэн юм.

2014 оны арванхоёрдугаар сард АНУ-ын  өнөөгийн  тэргүүн Барак  Обама   Кубын  тэргүүнтэй уулзаж,  хагас зуун жилийн турш царцсан харилцаандаа эргэлт хийж, дипломат харилцаагаа сэргээснээ зарлан дэлхий нийтийг гайхшруулж байлаа.  Чидун жимсний өнгөтэй хувцас, сахал,  навчин тамхи энэ бүгд Фидель Кастро агсны  дэлхий нийтэд танигдсан гол имиж.  Тэрээр дотоодын тэрс үзэлтнүүдийн эсрэг хатуу бодлогоо үргэлжлүүлж ирсний зэрэгцээ, гадаад ертөнцөд түүнийг АНУ-ын Засгийн газрыг эсэргүүцэгч нэгэн гэдгээр нь анддаггүй байлаа. Хоёр жилийн өмнө АНУ, Куба улсын харилцаанд эргэлт гарч, дипломат харилцаагаа сэргээх үед Барак Обама Кубад  тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцалж, куба иргэдийг дэмжих арга хэмжээг авч  хэрэгжүүлэх үе ирснийг  онцолж байв. Ийнхүү кубын иргэд ядуурал, зовлон дунд хагас зуун жилийг туулсны эцэст хэдийгээр өөрийн удирдсан хувьсгал үнэ цэнээ  алдсан ч Фидель Кастро сүүлчийн удаа “улс төрийн сөргөлдөөн”-т тоглоомд ялалт байгуулсан нь энэ байлаа.  

Фидель Кастро агсныг ирэх сарын 4-ний өдөр нутаглуулах ажээ. Улмаар тэр өдрийг хүртэл улс орон даяар гашуудал зарласан байна. Энэ хугацаанд Гавана хотын хувьсгалын талбайд олон нийтийг хамарсан томоохон цуглаан хийх гэх мэт гашуудлын үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм байна. Нийслэл Гавана хотод байрладаг төрийн байгууллагуудын дээвэр дээр байрлах төрийн далбаануудыг өнгөрөгч бямба гарагаас эхлэн бөхийлгөж, гашуудлын үйл ажиллагаа олон нийтийг хамарч, иргэд нь сүмд очин  гашуудлын үйл үйлдэх болжээ. Сүмд мөргөсөн нэгэн эмэгтэй “Фидель Кастро кубын ард иргэдийн төлөө бүхий л хүчээ дайчилсан. Бид түүний үйл хэргийг хэзээ ч мартах ёсгүй” гэж ярьсан байна.

Дэлхийн удирдагчидюу хэлэв

Кубын хувьсгалын эцэг гэгддэг Фидель Кастро таалал төгслөө гэх мэдээлэл дэлхий нийтэд тарсны дараа дэлхийн нөлөө бүхий удирдагчид гашуудлын  үгс илгээж эхэллээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Кубад түүхэн айлчлал хийсэн АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама “Энэхүү ер бусын хүний хөрш орныхоо иргэдэд ялангуяа дэлхий нийтэд үзүүлсэн асар их хүч  нөлөө нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх биз ээ” гэсэн бол тус улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр тодроод буй үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп Фидель Кастро агсныг “харгис дарангуйлагч” гэдгийг тодотгожээ.

Тэрбээр “Фидель Кастро бол  аллага, хулгай дээрэм, санаанд багтамгүй зовлон, ядуурал, хүний эрхийг үгүйсгэгч гэдгээр дурсагдана” хэмээн мэдэгдэлдээ дурьджээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Түүний ердөө  нэр нь л орчин үеийн дэлхийн нэгэн цаг үеийн түүхийн бэлгэдэл гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Фидель Кастро ОХУ-ын чин үнэнч, итгэлт нөхөр байсан” гэж өгүүлсэн байна.

Мөн манай өмнөх хөрш болох БНХАУ-ын дарга Си Зиньпин төрийн мэдлийн телевизээр дамжуулан мэдэгдэл хийсэн бөгөөд энэ үеэр "БНХАУ-ын ард түмэн хамгийн сайн нөхрөө алдлаа” гэжээ. Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассад “Аугаа удирдагч Фидель Кастро империализм буюу түрэмгийлэлийн эсрэг хэдэн арван жилийн турш ард түмэн, улс орноо тэргүүлэн тэмцсэн” хэмээсэн бол Ромын пап Францис “Түүнийг амар тайван нойрсуулахын төлөө бурханд залбирах болно” гэсэн байна.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Фидель Кастрогийн удирдлага дор Кубын боловсрол, эрүүл мэндийн салбарт асар их дэвшил гарсаныг онцолжээ. Энэ мэтээр дэлхийн удирдагчид өөр өөрсдийнхөөрөө үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Миамид  эсрэгээр баяр тэмдэглэв

Фидель Кастро нас барсантай холбоотойгоор Куба улс төрийн далбаагаа хагас бөхийлгөж, улс орон даяар гашуудал зарласан. Мөн дэлхийн удирдагчид сайн найз, нөхрөө алдсан хэмээн түүнийг санан дурсаж, гашуудаж буйгаа илэрхийлж байхад эсрэгээр АНУ-ын Флорида мужийн Миамид  куба гаралтай америкчууд баярлан цэнгэсэн гэнэ.

Кубын хувьсгалын эцэг таалал төгссөнийг Рауль Кастро зарласны дараа буюу энэ сарын 26-ны өдрийн өглөө тэд баярлаж, цэнгэн бүжиг наадам болсон байх бөгөөд “Куба чөлөөлөгдлөө”, “эрх чөлөө, эрх чөлөө” хэмээн хашгирч домогт удирдагч нас барсны “баяр”-ыг тэмдэглэсэн байна. Флорида мужийн Миами хотод хамгийн олон куба гаралтай америкчууд амьдардаг ажээ.  Кубын коммунист намын дарангуйлалаас зугтан АНУ-д дүрвэсэн хүмүүс сэтгэлийн хөдлөлөө илэрхийлж, машиныхаа дохиололыг дуугаргаж, төмпөн сав, бөмбөр цохин, зарим нь бүжиглэж, зарим нь баярын нулимс унаган Куба улсын төрийн далбааг намируулсан байна.  

Энэ цуглаанд оролцсон 20 жилийн өмнө АНУ-д дүрвэж ирсэн гэх шашны номлогч Пабло Аренсибиа “Хүмүүс хүний нас барсан талаарх мэдээллийг сонсоод баярлана гэдэг үнэхээр харамсмаар явдал байх. Гэхдээ тэр хүн нь  Фидель Кастро бол өөр хэрэг” гэж ярьжээ. Үүгээр зогсохгүй баярлан цэнгэж буй агшнаа фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулан Кубад суугаа найз нөхөд гэр бүлийнхэндээ үзүүлсний зэрэгцээ инстаграмм, скайп зэрэг нийгмийн сүлжээнд ч байршуулсан байжээ. АНУ-д хоёр сая орчим куба иргэд амьдардаг гэсэн тоон баримт байдаг бөгөөд тэдний 70 орчим хувь нь зөвхөн Миамид амьдардаг байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •Тэрбум мод
ХУРААХ
34 мянга гаруй эзэмшигч, ашиглагч...
Нэр солигдоод юу өөрчлөгдөх вэ

Кубын хувьсгалын эцэг таалал төгслөө

Даваахүү 2016-11-28

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 минутын өмнө өмнө

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

5 минутын өмнө өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

8 минутын өмнө өмнө

Үс засуулбал нас уртасна

10 минутын өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2 өдрийн өмнө өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2 өдрийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2 өдрийн өмнө өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2 өдрийн өмнө өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-12 өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2026-10-12 өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-12 өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2 өдрийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-13 өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

2026-10-13 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах