• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэр солигдоод юу өөрчлөгдөх вэ

“Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсанаасаа хойш нэр, хаяг өөрчлөх ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж байсан зарим хөтөлбөрийн нэрийг нь өөрчлөн үргэлжлүүлснээс гадна зарим уул, ус, албан байгууллагын нэрийг хүртэл өөрчилсөн билээ. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хуулийг Насны хишиг, “Сайн оюутан” хөтөлбөрийг “Орлоготой оюутан”, Хүүхдийн мөнгийг Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Сургалтын зээлийн санг Боловсролын зээлийн сан болгож өөрчилсөн. Гэх мэтчилэн төсөл хөтөлбөрийн нэрийг өөрчлөхөөс гадна зарим нэг газар, байгууллагын нэрийг өөрчилж буй асуудлыг энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа онцолж байна.

Сенсаацийн эргэн тойронд

Яамд, агентлагуудийн нэрийг өөрчлөв

2016.07.21: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид болон УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхий сайдын өргөн бариад  байгаа бүтцээр яамд болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудийн нэр дараах байдлаар өөрчлөгдөх юм байна.

Тодруулбал, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрыг “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг “Гадаадын иргэн, харьяатын газар”, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын асуудлын хүрээн дэх Нийгмийн даатгалын ерөнхий газрыг “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар”, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Стандартчилал, хэмжил зүйн газрыг “Стандарт, хэмжил зүйн газар”, Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар”, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар” болгон өөрчлөв. 

Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яамыг Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамыг Хууль зүй, дотоод хэргийн яам, хоёр яамыг нэгтгэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Уул уурхайн яамыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, спортын яамыг Эрүүл мэндийн яам хэмээн нэрийг нь өөрчлөх асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнээр өөрчилсөн юм.

Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгож өөрчлөв

2016.08.16: Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгож өөрчилснийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл шүүхээс Төв талбайг хуучин нэрээр нь буюу Сүхбаатарын талбай болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. Нийслэлийн ИТХ-ын 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Ингэж шийдвэрлэснээс хойш МАН-ын залуус Сүхбаатарын талбайн нэрийг эргэн сэргээхээр шүүхэд хандаад байсан юм. Харин уг асуудлаар өмнө нь анхан шатны шүүхээс “Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилсөн нь буруу” гэх дүгнэлтийг гаргаж байсан удаатай. Гэвч тухайн үед хотын удирдлагууд хүлээж аваагүйн улмаас МАН-ын бүлэг давж заалдаад байсан нь энэ аж.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн Чуулгыг Үндэсний урлагийн их театр болгов

2016.11.02: Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын нэрийг өөрчилж Үндэсний урлагийн их театр болгов. Ийнхүү нэрийг нь өөрчилж, их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагтай байгаа юм. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан. Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болжээ.

Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчилнө

2016.11.16: Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар “Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оруулж, хэлэлцүүлсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байгаа.

Үнэндээ “Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгад дурьдсанаар, Дэлхийн өвөөр бүртгэгдсэн Бурхан халдун уул нь Монгол Улсын газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдээгүй байдаг аж. Учир нь, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы хуралдаанаар “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

Дэлхийн өвөөр бүртгүүлэхийн өмнө Дэлхийн өвийн төвөөс Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) болон Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS) гэсэн хоёр зөвлөх байгууллагаар үнэлгээ хийлгэхээр болж, 2014 оны есдүгээр сард дээрх хоёр байгууллагаас тус бүр нэг эксперт манай улсад ирж, нэр дэвшиж байгаа газар нутгийг судлан танилцаад зарим үл ойлголцох асуудал гарч байгааг тэмдэглэсэн байна.

Тодруулбал, Бурхан халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдэж байгаагүй болон зарим эрдэмтэн, судлаач хэд хэдэн байршилд Бурхан халдун уул байгаа гэсэн зөрүүтэй мэдээллээс шалтгаалан Бурхан уулын байршил тодорхойгүй, нэр дэвшүүлж байгаа уул нь Бурхан халдун гэдэг нь баттай нотлогдохгүй байна гэж үзэж байжээ. Тиймээс өмнө нь үүсч байсан тодорхойгүй, зөрүүтэй байдлыг арилгах шаардлага манай улсад тулгарч байгаа учир Хан Хэнтийн нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /В=48°45’43.3844,  L=109°00’36.1315/ солбицолд байгаа д.т.д. 2,361.5 метрт орших “Хэнтий Хан уул” гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг “Бурхан халдун” уул болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Уг саналыг БОАЖЯ-наас боловсруулж, Газрын тухай хуулийн дагуу хилийн цэс, газар усны албан ёсны нэрийг зөвхөн УИХ баталдаг учир ийн тогтоолын төсөл өргөн барих болсон байна. Тогтоолын төсөл батлагдсанаар Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх юм байна. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын газрын зураг дахь “Хэнтий Хан уул” гэснийг “Бурхан халдун” уул болгож өөрчлөн солих ажил хийх аж.

БХИС-ийг Үндэсний болгон тодотголоо

2016.11.24: Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо. Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар   сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон хүч чадваржиж мэргэшин, зохион байгуулалт, нөөцийн бодит дэмжлэг бий болно. Манай улсын батлан хамгаалах салбартай хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Турк, БНСУ зэрэг олон орны Үндэсний батлан хамгаалахын сургууль, бүс нутгийн болон олон улсын байгууллага, холбоотой харилцахад “Үндэсний” гэх тодотгол нь статусыг нь өргөж, илүү өргөн хүрээнд, харилцан итгэлцэлд тулгуурлан адил төвшинд хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж Батлан хамгаалах яам үзжээ.

Сэтгүүлчийн өнцөг

Нэр солих чинь бизнес юм биш үү

Монголд төрийн залгамж халаа гэж огт алга. Төр гэдэг уг нь залгамж чанартай, бодлоготой байх ёстой. Нэгдсэн шүү дээ. Тэдэн он хүртэлх хөгжлийн зорилт, бодлого гээд гаргачихдаг, ямар ч нам ялсан, хэн гэдэг дарга, сайдтай болсон ч бай тэр зорилт, зорилгынхоо төлөө нэгдсэн бодлогоо бариад ажилладаг л байх ёстой.

Уг нь манай улс ганц нэг бодлогын бичиг баримт гаргадаг ч түүнийгээ ширээнийхээ нүдэнд хийгээд л мартдаг бололтой юм. Тиймдээ ч дарга солигдохоор л өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэж оролдож, өмнөхөө үгүйсгэдэг балай тогтолцоотой болчихоод байна. Энэ засаг төр ч гэсэн яг ийм маягаар ажиллаж байгаа. Дорвитой ажил хийж, улс орноо өөд нь татаж чадаагүй байж баахан байгууллага, газрын нэр солиод л, түүнийгээ янз бүрээр тайлбарлаж байна.

За тэр төв талбайг Сүхбаатар гэнэ үү, Чингис гэнэ үү хамаа алга. Дуртайгаараа нэрлэнэ биз. Уулын нэр солих ч өнгөрч, дураараа л болог. Харин байгууллагын нэр солихоор улсаас баахан мөнгө урсана биз дээ. Тамга тэмдэг, албан бичиг, хаягнаас авахуулаад ажилчдын нэрийн хуудас гээд л арилж өгнө. ҮДБЭЧ-ын нэрийг сольж Үндэсний урлагийн их театр болгосон. УДЭТ-ын “бөөр”-нд наалдсан Үндэсний урлагийн их театраар ч яах юм билээ. Дотор нь ажиллаж байгаа хэдэн хүмүүс, үндэсний урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа хүмүүс л жаахан баярлах байх даа. Түүний оронд театр барьж өгчихөөд, дараа нь нэрийг сольсон бол сүртэй байхгүй юу.

Мөн Засгийн газар солигдох болгонд л яамдын нэр солигддог. Тогтмол хэдэн яамтай, нэр ус нь солигддоггүй байвал яасан юм. Нэр солигдохын тоогоор л улсын мөнгө урсана. Тамга тэмдэг, хаяг, албан бичигнээс авахуулаад л. Тэр болгонд төсвийн мөнгөнөөс урсгана биз дээ. Дээрээс нь дарга, албан хаагчдынх нь нэрийн хуудсыг хүртэл улсын мөнгөөр хэвлэдэг байж таарна.

Ингээд л өнөөх урсгал зардал чинь автоматаар нэмэгдээд байгаа юм. Энэ мэтээ больчих хэрэгтэй шүү дээ. Нэр ус нь өөрчлөгддөггүй, бодлого нь үргэлжилдэг 9-10 яамтай байхад л болоод явчихна биз дээ. Гэтэл зөвхөн яам, агентлаг, газруудын нэрийг солиод л нэг утгаараа бизнес хийгээд байна. Одоо бүр сүүлдээ сургуулиудын нэрийг сольж эхэллээ. БХИС-ийн нэр хэнд гай болчихоод өөрчлөх гээд байгаа юм, бүү мэд. Үндэсний гэсэн үг нэмсэн ч яалаа, байсан яалаа.  

Манай улсын батлан хамгаалах салбартай хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Турк, БНСУ зэрэг олон орны Үндэсний батлан хамгаалахын сургууль, бүс нутгийн болон олон улсын байгууллага, холбоотой харилцахад “Үндэсний” гэх тодотгол нь статусыг нь өргөж, илүү өргөн хүрээнд, харилцан итгэлцэлд тулгуурлан адил төвшинд хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм гэсэн.  Жаахан зуларахад, энэ бол ердөө л нэг тайлбар. Тийм л байсан юм Монголын Үндэсний гээд нэрлэчихгүй яасан юм. Бүр бусад улс орны Батлан хамгаалахын сургуулиудаас хүртэл ялгарна биз дээ.

Монголын гээд. Тэгэхгүй зүгээр л Үндэсний батлан хамгаалахын гэхээр чинь Батлан хамгаалахын их сургууль гэдгээсээ нэг их ялгарч чадахгүй байна. Харин ч нэр сольсноор улсын төсвөөс мөнгө хумсална. Цаашлаад оюутнуудад, эцэг, эхчүүдэд дарамт болоод л иж байгаа юм. Нэр хаягаа солихоос авахуулаад л олон зүйлд мөнгө хэрэг болно шүү дээ. Хувцсан дээрх сургуулийн нэрийг солиход хөөрхөн хэдэн төгрөг хэрэг болно. Тэрийг нь оёдог газар хэд байгаа билээ. Ингээд л бас бизнес болж харагдаад байна. Ард иргэдийнхээ халаас руу гар дүрж байгаа л гэсэн үг. Яахав, дарга нар бол нэр сольж байгааг яаж ч тайлбарлаж болно. Гагцхүү цаана нь гарч байгаа үр дагавар, урсч байгаа их мөнгийг л бодоод үзэхэд бизнесийн сэдэлтэй л гэж хардахаас өөр арга алга даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Кубын хувьсгалын эцэг таалал...
Леброн Жеймс 1000 дахь холын зайн...

Нэр солигдоод юу өөрчлөгдөх вэ

Пунцагболд 2016-11-28

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
40 минутын өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

41 минутын өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

44 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

45 минутын өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах