• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сонгуулиа өгцгөөе, залуус аа

Парламентын ээлжит сонгууль маргааш болно. Өглөө 07:00 цагаас саналт хураалт эхэлж, орой 22:00 цагт өндөрлөх учиртай. Бид дөрвөн жилийн хугацаанд төрд төлөөллөө илгээх эрхээ ийм багахан хугацаанд л эдэлдэг.  Ердөө л ганц өдөр бид сонголтоо зөв хийж, сонгуульдаа идэвхтэй оролцсоноор дөрвөн жил үр шимийг нь үзэх ёстой юм. Гэтэл манай залуучууд сонгууль өгнө гэдгийг ард түмэн төр барих эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр гэдгийг ойлгохгүй байна. Нөгөө талаасаа хэтэрхий хариуцлагагүй, мэдлэг мэдээлэлгүй, залхуу хойрго хандаж байгаа юм. Сонгууль өгөөд яах юм, хэрэггүй. Аль нь ч гарсан ялгаагүй, бүгд адилхан. Төрд гарсан болгон нь муу гэдэг явцуу нэг л ойлголттой болчихож. Тэгсэн мөртлөө сонгуулийн дараа ялсан, олонхи болсон, дөрвөн жил төр барьсан нам, улс төрийн хүчин, эвсэл, гишүүдийг муулдаг. 
 
Уг нь бид өөрсдөө л зөв хүнээ сонгож, дараа нь түүнээсээ хариуцлага нэхдэг болмоор байна. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг. Бид сонгуулиа өгөхгүй залхуурч, эсвэл хэн нэгний ухуулсан ухуулгад урхидуулж хэвтэж байх зуур өөр хэсэг нь төрд гарах ёсгүй хүмүүсийг сонгож байна. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн гар хөл болсон нөхдүүд, цүнх баригчид, мөнгө авсан хэсэг бүлэг гээд өөрийн эрх ашгийн төлөө л санал өгдөг хүмүүсийн эргэн тойрон дахь нь төрд гарчихаж байгаа юм. Яг үнэндээ сонгуулиар миний, чиний, бидний, залуу хүн бүрийн санал дутдаг юм шүү дээ.  
 
Магадгүй та нэг нам дэмждэг байж болно. Гэтэл сонгуулиа өгөөгүйгээс болоод тэр намын чинь нэр дэвшигч ялалт байгуулахгүй бол яах билээ. Нэг нэр дэвшигч нь ялалт байгуулж чадаагүйгээс болж тухайн нам, эвсэл төр барьж чадалгүй, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй болбол яана. Эсвэл та хүнийг нь харж, төрд илгээх ёстой гэж бодож байсан ч саналаа өгөхгүй бол ялалт байгуулахгүй ч байж мэднэ.  Та төрд шинэ, залуу хүн хэрэгтэй. Төрд салхи оруулах цаг болсон гэж боддог байж болно. Тэгвэл тэр бодлоо үр дүнд хүргэхийн тулд шинэ хүнээ сонгох ёстой биз дээ. Өнөөдөр бид Монгол Улсыг өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа.
 
Ард түмний амьдрал сайхан болж, улс орон хөгжихийг харахын хүслэн болж буй байх. Тэгсэн мөртлөө өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, зөв сонголтоо яагаад хийхгүй байгаа юм. Улс орон хэцүүдлээ, тэр нь ч тэглээ, энэ нь ч ингэлээ гээд л хий хоосон муулаад байдаг. Тэгвэл муу санагдсанаа өөрчлөхийн төлөө, сайн гэснээ дэмжихийн тулд саналаа идэвхтэй өгцгөөе. Анх Монгол Улсад сонгууль болж байсан 1992 онд сонгуулийн ирц 95 хувьтай байж. Гэтэл 2012 оны сонгуулиар ирц дөнгөж 65 хувьтай   байж. Энэ жил үүнээс ч бага байвал яах вэ. Сонгууль дахин явуулах шаардлага гарвал яана. Иргэд бидний татварын мөнгө үргүй урсана л гэсэн үг.  
 
Энэ хэний буруу байх вэ, хойргошиж, идэвхгүй байсан залуучуудын л буруу шүү дээ. Яг үнэндээ сүүлийн жилүүдэд нас тогтсон хүмүүс л сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа. Дээр дурьдсан 65 хувийн ирцийн бараг 70-75 хувь нь настайчууд байгаа гэдэгт эргэлзэх юм байхгүй. Өөр сонголт хийж, өөрөө сэтгэх ёстой залуучууд бид зүгээр л гэртээ хэвтээд, төр барих эрхээ ч эдлэхгүй л байгаа шүү дээ. Тэгээд нэгж өгнө гэхээр очдог байх жишээтэй. Ийм хариуцлагагүй байдлаа өөрчлөх цаг болсон. Бид хүссэн сайхан ирээдүйгээ авч ирэхийг хүсч байгаа л сонголтоо зөв хийж, сонгуульдаа идэвхтэй оролцох цаг болсон шүү дээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
ХУРААХ
Наадмын гоёлоо зэхэж амжсан уу
Саналаа хэрхэн өгөх вэ

Сонгуулиа өгцгөөе, залуус аа

Пунцагболд 2016-06-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сонгуулиа өгцгөөе, залуус аа
Парламентын ээлжит сонгууль маргааш болно. Өглөө 07:00 цагаас саналт хураалт эхэлж, орой 22:00 цагт өндөрлөх учиртай. Бид дөрвөн жилийн хугацаанд төрд төлөөллөө илгээх эрхээ ийм багахан хугацаанд л эдэлдэг.  Ердөө л ганц өдөр бид сонголтоо зөв хийж, сонгуульдаа идэвхтэй оролцсоноор дөрвөн жил үр шимийг нь үзэх ёстой юм. Гэтэл манай залуучууд сонгууль өгнө гэдгийг ард түмэн төр барих эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр гэдгийг ойлгохгүй байна. Нөгөө талаасаа хэтэрхий хариуцлагагүй, мэдлэг мэдээлэлгүй, залхуу хойрго хандаж байгаа юм. Сонгууль өгөөд яах юм, хэрэггүй. Аль нь ч гарсан ялгаагүй, бүгд адилхан. Төрд гарсан болгон нь муу гэдэг явцуу нэг л ойлголттой болчихож. Тэгсэн мөртлөө сонгуулийн дараа ялсан, олонхи болсон, дөрвөн жил төр барьсан нам, улс төрийн хүчин, эвсэл, гишүүдийг муулдаг. 
 
Уг нь бид өөрсдөө л зөв хүнээ сонгож, дараа нь түүнээсээ хариуцлага нэхдэг болмоор байна. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг. Бид сонгуулиа өгөхгүй залхуурч, эсвэл хэн нэгний ухуулсан ухуулгад урхидуулж хэвтэж байх зуур өөр хэсэг нь төрд гарах ёсгүй хүмүүсийг сонгож байна. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн гар хөл болсон нөхдүүд, цүнх баригчид, мөнгө авсан хэсэг бүлэг гээд өөрийн эрх ашгийн төлөө л санал өгдөг хүмүүсийн эргэн тойрон дахь нь төрд гарчихаж байгаа юм. Яг үнэндээ сонгуулиар миний, чиний, бидний, залуу хүн бүрийн санал дутдаг юм шүү дээ.  
 
Магадгүй та нэг нам дэмждэг байж болно. Гэтэл сонгуулиа өгөөгүйгээс болоод тэр намын чинь нэр дэвшигч ялалт байгуулахгүй бол яах билээ. Нэг нэр дэвшигч нь ялалт байгуулж чадаагүйгээс болж тухайн нам, эвсэл төр барьж чадалгүй, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй болбол яана. Эсвэл та хүнийг нь харж, төрд илгээх ёстой гэж бодож байсан ч саналаа өгөхгүй бол ялалт байгуулахгүй ч байж мэднэ.  Та төрд шинэ, залуу хүн хэрэгтэй. Төрд салхи оруулах цаг болсон гэж боддог байж болно. Тэгвэл тэр бодлоо үр дүнд хүргэхийн тулд шинэ хүнээ сонгох ёстой биз дээ. Өнөөдөр бид Монгол Улсыг өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа.
 
Ард түмний амьдрал сайхан болж, улс орон хөгжихийг харахын хүслэн болж буй байх. Тэгсэн мөртлөө өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, зөв сонголтоо яагаад хийхгүй байгаа юм. Улс орон хэцүүдлээ, тэр нь ч тэглээ, энэ нь ч ингэлээ гээд л хий хоосон муулаад байдаг. Тэгвэл муу санагдсанаа өөрчлөхийн төлөө, сайн гэснээ дэмжихийн тулд саналаа идэвхтэй өгцгөөе. Анх Монгол Улсад сонгууль болж байсан 1992 онд сонгуулийн ирц 95 хувьтай байж. Гэтэл 2012 оны сонгуулиар ирц дөнгөж 65 хувьтай   байж. Энэ жил үүнээс ч бага байвал яах вэ. Сонгууль дахин явуулах шаардлага гарвал яана. Иргэд бидний татварын мөнгө үргүй урсана л гэсэн үг.  
 
Энэ хэний буруу байх вэ, хойргошиж, идэвхгүй байсан залуучуудын л буруу шүү дээ. Яг үнэндээ сүүлийн жилүүдэд нас тогтсон хүмүүс л сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа. Дээр дурьдсан 65 хувийн ирцийн бараг 70-75 хувь нь настайчууд байгаа гэдэгт эргэлзэх юм байхгүй. Өөр сонголт хийж, өөрөө сэтгэх ёстой залуучууд бид зүгээр л гэртээ хэвтээд, төр барих эрхээ ч эдлэхгүй л байгаа шүү дээ. Тэгээд нэгж өгнө гэхээр очдог байх жишээтэй. Ийм хариуцлагагүй байдлаа өөрчлөх цаг болсон. Бид хүссэн сайхан ирээдүйгээ авч ирэхийг хүсч байгаа л сонголтоо зөв хийж, сонгуульдаа идэвхтэй оролцох цаг болсон шүү дээ.
Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

2 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

2 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

2 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

2 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

2 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах