• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ардчилсан төрийн үнэлэмжийг аврах сонголт хийгээрэй, АН-ынхаан

20 жил гудамжинд лааз өшиглөж, 2012 онд явуулсан зөв бодлого, оновчтой шийдлийн хүрээнд ялалт байгуулсан АН-ын засаглал дөрөвхөн жилийн настай байсан гэдэгт хэн ч итгэдэггүй, итгэх ч боломжгүй. Энэ нам бол монгол төрийн бодлогыг зөв тодорхойлох учиртай улс төрийн том хүчин. Харамсалтай нь ардчилсан засгийн үнэлэмжийг унагаж, байгуулсан төр, бий болгосон нэр төрөө унагасан хүмүүс бол ардчилагчид өөрсдөө.

Үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрсөн. УИХ-д олонхи бүрдүүлж, чамгүй их бүтээн байгуулалт хийсэн атлаа далаараа цэвэр тавиулсан АН-ын ялагдал нийтлэлч Баабарын оноож хэлсэнчлэн их ялалтын өмнөх алдаанаасаа суралцах боломж байж мэдэх билээ. Харин энэ боломжийг тэд ашиглаж чадах уу, эсвэл алдаад явуулах уу гэдэг асуулт хариулт хүлээсээр 2020 онтой золгох учиртай. Нөгөө талаар 2016 оны сонгуулийн ялагдал нь Ардчилсан намыг даргаа дотоод сунгаагаар тодруулж олон  түмний,  гишүүдийнхээ нам  бол гэсэн  сонгогчдын өгсөн даалгавар хэмээн дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл, орон даяар ид өрнөж буй намын дотоод сунгаа нь энэ намын  бодлого, зорилтыг шинээр тодорхойлоод зогсохгүй 2020 оны Засгийн газрын тэргүүний төлөөх сонгууль  гэж ойлгож болно.

Ийн хэлэх учир нь мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн  сайхан  амлалт нь  дашийн шог болж,  “бөгс удаан” бүдүүн бүлэг гэх  шүүмжлэлийн бай болоод буй эрх баригч МАН-ын унхиагүй байдлаас ард  түмэн  аль хэдийнэ залхаад эхэлчихлээ.  Үнэмлэхүй олонхи болж чадаагүй ч засагласан дөрвөн жилдээ АН-ынхны бүтээн байгуулсан, хийсэн  ажлыг  нь ард  түмэн  үгүйлж байна.  Тиймээс сөрөг  хүчин болсон Ардчилсан намын даргын дотоод сунгааг 2020 оны Ерөнхий сайдын төлөөх сонгууль юм шүү гэж тайлж уншихад буруудахгүй. Урьдын  адил  фракциудын тохироогоор сонгох  юм бол “де-факто” явсаар дараагийн сонгуультай энэ байдлаараа л золгоно. Энэ бол  сургамж.

Одоо АН-д  элдэв хаяггүй,  “малгай”-гүй дарга хэрэгтэй. Хамгийн чухал нь зангараг. Хэн нэгний халаасанд багтдаг, өөрийн гэсэн бодлогогүй, сулбагар Ерөнхий сайд ямар байдгийг, гүйцэтгэх засаглал эзэнгүй юм шиг явааг өөрсдийнхөө сонгосон харалган сонголтоос харж, үзэж халаглаж сууна. Тиймдээ ч бусдад худалдагдахгүй, бусдын үг үйлдлээр явахгүй, “утсан хүүхэлдэй” болохгүй тийм л хүнийг АН даргаар тавьж, дараагийн Ерөнхий сайдыг бэлтгэх учиртай юм. 170 мянган хүнийг удирдах төдийхөн явцуу хүрээнд сонголт хийж болохгүй гэсэн үг, АН-ын гишүүд.

Харин  тэр  хүн хэн  бэ? Мэдээж орон даяар өрнөж буй дотоод  сунгаанд  нэр дэвшсэн  тавын  нэг  байж таараа. Намын даргаа гишүүдийнхээ саналаар тодруулах энэ сонгуульт үйл явц улс төрийн намуудын түүхэнд цоо шинэ жишгийг бий болгож өглөө. Даргыг цөөхөн хэдхэн хүн суугаад томилдог бус намын жирийн гишүүдийн итгэл үнэмшлээр сонгодог шинэ жишиг улс төрийн намуудын түүхэнд тодоор бичигдэх үйл явц гэдгийг үгүйсгэж боломгүй. Үүнийг ч нэр дэвшигчдийн зарим нь онцлон хэлж байгаа билээ. Нөгөө талаас ажвал энэ удаагийн сунгаа тэдний хэн нь хэн бэ гэдгийг илүү тод томруун харуулж байна.

Төрийг “түүхий хүн”-ээр удирдуулах вий

Нэр дэвшигчид дунд олон янзын хүсэл сонирхлоор дарга болох амбийц нь хөдөлсөн хүмүүс явж байгаа. Нэр дэвшигчдийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, өгч буй амлалтаас харахад өөр өөрийн гэсэн  имижийг  бүрдүүлэх гэж хичээж, дотоод итгэл үнэмшил, янз төрх нь үг үйлдлээс нь ялгарч, зарим талаараа зөрчилдөж эхлэх болов. Танигдахын аргагүй өөрчлөлт бялуурсан ерөөл магтаал, байж ядсан хүсэл ч харагдаж байгааг нуугаад яахав.

Тухайлбал, зарим нь Ардчилсан намын  шинэчлэл  бол шинэ үеийнхэн удирдлагын  түвшинд гарах ёстой гэсэн ойлголтыг  олон нийтэд  төрүүлэхийг зорьж байгаа.  Гэхдээ шинэ үе гэж ганцхан насны ялгааг  хэлэхгүй.  Тэр  тусмаа хуучин “зам”-аар, халаасны залуу хүн явахыг бүр  хэлэхгүй юм. Энэ бол маш явцуу ойлголт. Монгол төрийн бодлого утсан хүүхэлдэйн гарт очно гэдэг дахиж засах аргагүй том алдаа болно. Төр жолоогүй болж, том компанийн “далд гар”-аар бодлого шийдвэр батлагдах жим зурайна гэсэн үг. Тиймээс энэ намд залуу үе хэрэгтэй гэсэн “жижигхэн” амбийцаар сонголт хийх нь  утгагүй хэрэг.

Намын ажлын алдаа, оноо алинаас нь ч хол хөндий явсан хүн жирийн гишүүд дотроо орж ажиллаж чадна гэдэг бараг л үлгэрийн гэмээр ойлголт. Нэг үгээр хэлбэл, намын гал тогоог  ч удирдаж үзээгүй “түүхий хүн”-ээр төрийн гал тогоог удирдуулж, бодлогын алдаа оноог дэнсэлнэ гэдэг нь хийж болох хамгийн буруу сонголт болно. Улс төрд суралцаж яваа залуу үеэр улсынхаа ажлыг самруулах сонголтыг АН-ын 170 мянган гишүүн хийхгүй гэдэгт итгэж сууна. Ардчилсан намын даргын сунгаа үе солих тухай улиг болсон пиараас ангид болох учиртай. Монголчууд нэг үеийг бодоход тун ч ухаалаг болсон.

Хэн нь ард түмний төлөө чин сэтгэлээсээ дуугарч, ажиллаж, хэн нь зүгээр л эх оронч хэмээн цээжээ дэлдэхээс хэтрэхгүй явааг ялгаж салгадаг болсон. Тэр тусмаа ардчиллын үнэ цэнийг энх тайвнаар олж ирсэн ардчилсан партизанууд эх орон, шударга ёсны тухай дэндүү ихийг мэднэ. Намын шинэчлэл, улс орны өөрчлөлт, шударга ёс гэсэн хий хоосон популист амлалт, хийрхэл цэцэрхэл тэдний бодлыг өөрчлөх боломжгүй. “Попуудын холбоо”-г Засгийн газрын өндөр сэнтийд суулгах гэж ардчиллын төлөө тэд өглөө үдэшгүй жагсаал хийж суугаагүй нь лавтай.

Ардчилал ялсан, ялагдсан, унасан боссон үед нэг л зангаараа явсан үнэнч гишүүдийн сонголтод замын дундаас орж ирсэн хэн нэг попчин нөхөр нөлөөлөх гэж оролдох нь өөрөө увайгүй хэрэг юм. Дүр эсгэх, дарга болохын төлөөх адын хүсэл хэзээд сайн зүйл дагуулдаггүйг бид үе үеийн төрд байсан, байсаар байгаа олон олон “поп”-чидын үнэн төрхөөс харсан, бас залхсан. Нэгэн цагт бидэнд сайхан харагдаж байсан хийрхэл, хий хоосон амбийц, популист уриа лоозон өнөөдөр ямар ч хэрэггүй зүйл байсныг ойлгож эхэлсэн нь сайшаалтай хэрэг.

Ардчилал хэн нэгнийг хамгаалах бамбай биш

Нобелийн энх тайваны шагналт, удирдагч Ан Сан Су Чи Монголд ирэхдээ “Дүр эсгэсэн ардчилал даран­гуйл­лаас илүү хортой. Нийг­мийн гажууд­лыг засах­гүй байх шалт­гаан бол­дог” хэ­мээн хэл­сэн бай­даг. Ард­чил­сан төрийн үнэ­лэмж унаж буйг хам­гийн тод том­руу­наар олж хар­сан энэ дүг­нэлт бу­руу бай­гаа­гүй.

Тэг­вэл ард­­чи­лал өд­гөө хэн нэг­нийг хам­­гаа­­лах бам­­бай, хор­го­дох байр бо­лон хувирах нь уу гэ­сэн бол­гоомж­­лол ч энэ­хүү сун­гааг ажиж суу­хад төрс­нийг нуух юун. Ах дүү, ам­раг сад­наа­раа хууль хянал­тад чих­дүүл­чи­хээд ард­чи­лал на­майг хам­гаа­лах ёс­той хэ­мээн амь эрж явааг олон удаа­гийнх нь үг үйлд­лээс дүг­нэж боло­хоор бай­на. Зарим нэр дэв­шиг­чид ха­туу ч гэсэн үнэ­нийг сон­­сох, үнэн­тэй нүүр тул­га­рах цаг нь бол­сон. Ард­чил­сан Ерөн­хий­лөг­чийн хэл­дэгч­лэн хууль ча­майг дуу­да­хад гут­лаа өм­сөөд, ойм­соо уг­лаад очих ёс­зүй байх хэрэг­тэй юм. Түү­нээс биш дар­га болж амиа хоо­хойлж, бөөлж­сөн бөөлж­сөө эр­гэж до­лоох нь увай­гүй үйл­дэл. Ард­чи­лал олон хүнд буян бол­сон. Дутуу­гаа гүй­цээж дун­дуу­раа дүүр­гэх болом­жийг өг­сөн. Гэвч тэд ард­чи­лал­даа буян бол­сон уу гэ­дэг асуул­тад харам­сал­тай нь хариулт алга.

Ам­ны ал­даа бүр нь ард­чил­лын ал­даа болж харагд­даг, тогт­вор­гүй харц, тэнэ­мэл үг нь ард­чил­лыг муу­хай хараг­дуул­даг сон­гол­тыг нэг биш удаа хийж үз­сэн. Эц­сийн дүн нь их ялаг­дал байс­ныг мар­тах учир­гүй юм. Орон шо­ронд орж ява­хад ард­чи­лал на­майг хам­гаа­лаа­гүй гэх өс сана­сан сэт­гэл өвөр­лө­сөн хү­мүүс ч энэ сун­гаанд явж хараг­дах аж. Өс өвөр­лө­сөн на­маа өөрийн гэсэн сэт­гэ­лээр удир­даж ча­дах уу гэх зө­рүүд хү­сэл ч төрж бай­гааг нуу­гаад яахав. Ху­дал хуур­маг, хул­гай луй­вар­тай­гаа ард­чи­лал зууралд­саар л бай­вал 2020 онд дахиад л лаа­заа өшиг­лө­нө.

Фрак­цийн улс төрөө­сөө анги­жирч чадах­гүй, данс­ны ар­гаар дар­га болох гэсэн луйварч­дад боломж ол­гох тус­маа энэ нам түү­хээс ар­чиг­дах эх­лэ­лээ тавина гэ­сэн үг. Өнөө­дөр нэг “жижиг­хэн” на­мын дар­гыг данс­ны ар­гаар ав­сан хүн мар­гааш ард түм­нээ данс­ны ар­гаар луйвар­дах­гүй гэх батал­гааг хэн өгөх юм бэ. Ха­туу бо­ловч үнэн ийм л бай­на. Ард­чил­сан тө­рийн үнэ­лэм­жийг уна­га­хад гар бие орол­цож яв­сан ат­лаа ард­чил­сан төр бай­гуу­лаад удир­даж чад­на гэсэн ит­гэл үнэм­шил хэнд төрөх билээ. Надад лав төрөх­гүй нь. 2016 онд намаа ялаг­дуул­сан хүн эд­гээр та­ван нэр дэв­шиг­чид дунд нэг биш нэ­лээд хэд бий шүү. Ялаг­дуул­сан на­маа дахиад ялал­тад хүр­гэнэ гэсэн ит­гэл ог­тоос ч төрөх­гүй нь, ууч­лаа­рай.

Миний ижил бо­дол АН-ын мян­га мян­ган гишүү­дэд төрж байгаа. Ард­чи­лал олон удаа алд­сан. Харин ал­даа­гаа дахин дав­тах учир­гүй. Ард­чил­сан намын ги­шүүд ал­дах ёс­гүй сон­голт хийх хэрэг­тэй болж байна. Зөв сон­голт мар­гаа­шийн засаг­ла­лын хям­рал­гүй тө­рийг бий бол­гох эх­лэл бол­но. Харин тэр сонголт АН-ын 170 мянган гишүүний үзэг­ний хошуу­гаар ший­дэг­дэх учир­тай юм. Монгол төрд үеийн үед үгүй­лэг­дэж бай­гаа ноён ну­руу, үнэ­нээс нүүр буруул­даг­гүй шудар­га зар­чимч чанар, сал­гаж бутар­га­чих­гүй занги­даад авч явах зан­га­раг­тай удир­даг­чийг АН сон­гох хэрэг­тэй бай­на.

Ард­чил­сан тө­рийн үнэ­лэмж унаж буй үед хэн­тэй өр­сөл­дөж бай­гаа­гаа, энэ на­мыг хаа­шаа хөт­лөх ёс­той­гоо, энэ төрд юу хэ­рэг­тэй бай­гааг мэд­дэг, ойл­го­дог тийм л удир­даг­чийг олон тү­мэн хүсч хү­лээж бай­на. Нам, тө­рийн гал тогоог зөв хүнд атгуулж чадвал АН-ын гишүүд цаашлаад ард түмний хүсэл үүрд нээгдэнэ, эсвэл үүрд хаагдахыг надаар хэлүүлэх юун. Зөв сонголтыг хийж чадахгүй бол хувьсгалын үйл хэрэг хэмээн цээжээ дэлдэх атлаа хуу хамж идчихээд улсаа дампууруулж суугаа МАН-ын бүдүүн бүлэгтэйгээ маргааш ч гэсэн зууралдсаар суух биз ээ. Тийм цаг үе битгий ирээсэй хэмээн залбирч сууна. Тэгэхийн тулд ардчиллын мянга мянган гишүүд мэргэн сонголт хийгээсэй хэмээн хүсч, хүлээж сууя даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
ХУРААХ
Найзууд - Борголжин
Золбин ноход зоолж байна

Ардчилсан төрийн үнэлэмжийг аврах сонголт хийгээрэй, АН-ынхаан

Өнөртогтох 2017-01-19

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

1 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

1 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

1 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах