• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Визэнд ороход Facebook-ийг хардаг болно гэж байна

Хэрэглээнд нэвтэрснээс хойш 10 жил ч болоогүй байгаа фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо дэлхий даяар тэрбум давжээ. Харин Монголын хэрэглэгчид энд зохих хувь нэмрээ оруулж, хүрээ нь улам тэлсээр 1.8 саяыг нь эзэлдэг байх юм. Тэр дундаа 20-35 насныхан хамгийн идэвхтэй хэрэглэгч байдаг гэсэн судалгаа ч бий. Тэгвэл энэ тооны хүмүүсийн хувийн амьдрал, ажил төрөл, хэдэн хүүхэдтэй, эхнэр, нөхрийг нь хэн гэдэг, хаана ажилладаг, ямар сонирхолтой гэх мэтээр бүхий л мэдээллийг нь фэйсбүүк хуудаснаас нь авч болж байна.

Тухайлбал, тураах бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг нэгэн байлаа гэж бодоход, “Турах юмсан”, “Би хөвсгөр хүн”, “Яана аа, цагаан сар боллоо” гэх мэт пост бичиж, элдэв тураах дасгал шэйрлэх хүмүүсийг онилоход л бүтээгдэхүүнээ хурдхан зарчих жишээтэй. Цагаан сар ч тун удахгүй болох гэж байна.

Энэ үеэр тухайн хүний эцэг, эх нь хэн болох, уг гарвал нь хаанахынх, одоо хаана амьдарч байгаа гэх мэт мэдээллийг мэдэж болно. Сая Валентинаар гэхэд л эхнэр, нөхөр нь хэн болох, тухайн хүн найз залуу эсвэл найз бүсгүйтэй эсэхийг нь манай фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгчид төвөггүйхэн мэдсэн гэхэд хэтийдэхгүй.  Харин сүүлийн үед  Элчин сайдын яамдууд тухайн улс руу аялж, ажиллаж, суралцахаар виз хүсэгчдээр бөглүүлэх маягт дээрээ “фэйсбүүк хаягаа бичнэ үү” гэх шаардлага тавих сураг байх юм. Эндээс тухайн хүний хамгийн үнэн бодитой амьдралыг мэдэж болно гэж үзэж байгаа хэрэг л дээ.   

Манай фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн ихэнх нь 20-35 насныхан байдаг гэж дээр дурьдсан. Энэ насны хүмүүс ихэвчлэн гадаадын аль нэг улс орон руу суралцаж, ажиллахаар явах сонирхолтой байдаг.  Тухайлбал, БНСУ-д гэхэд л манай улсын 30 гаруй мянган залуу ажиллаж амьдардаг бөгөөд тэдний  2800 гаруй нь гэрээгээр хөдөлмөр эрхлэгчид байдаг гэх мэдээлэл бий. Зөвхөн БНСУ-д шүү дээ. Дээр нь АНУ-д 25 мянга, БНХАУ-д 8600, Японд 6500, Шведэд  6000 гэх мэтээр залуус дэлхийн олон оронд сурч, хөдөлмөрлөж байгаа билээ.  Тэгэхээр хүмүүс минь нүүрном руугаа хамаагүй бүх амьдралаа дэлгээд байх шаардлагагүй болж байгаа юм биш үү.  

Угаасаа хүн бүр л амьдралын хэмнэлээ сошиал хуудастаа дэлгэх болсон энэ үед тухайн хүнийг судлах хамгийн шалгарсан арга нь фэйсбүүк хаяг болж байгаа нь үнэн шүү дээ. Ялангуяа, манайхан гадаадад  гэрээт ажилтнаар очоод буцалгүй “харлаж”, гэмт хэрэг зөрчилд холбогдох нь нэмэгдэх болсон.  Тиймээс тухайн хүн хэн бэ, ямар ёс суртахуунтай, боловсролтой, үгүй ядахдаа гэр бүлийнхэн нь хэн юм бэ гэдгийг төвөггүйхэн мэдчих боломжтой хойно, энэ аргыг нэвтрүүлэх магадлал өндөр байна. Албан ёсоор байг гэхэд албан бусаар нүүрном шалгадаг болох ч юм бил үү.  

Одоогоор виз мэдүүлэхэд БНСУ-ын Элчин сайдын яамнаас барьцаа таван сая төгрөг байршуулахыг шаарддаг юм билээ. Тус мөнгийг баталгаа болгодог байх. Тэгвэл үүнийхээ оронд фэйсбүүк хаягийг нь мэдчихдэг болбол бүр илүү баталгаа болох болов уу. Хэрэв ингэвэл залуус ч гэсэн өөрийн сошиал хуудастаа элдэв гаж, ёс зүйгүй, бусармаг зүйлсийг постолж, шэйрлэдэггүй болох байх. Нэөгөө талаар фэйсбүүк сүлжээнд дэг тогтох болов уу гэж найдна. Хамгийн энгийнээр бодоход л хэн дуртай нь хүнийг гүтгэн, доромжилж, элдвээр хэлэхгүй, садар самуун зүйл сурталчлахгүй болох вий.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
“Манчестер Сити” vs “Монако”...
ОУВС-гийн зээл хийгээд түүнийг...

Визэнд ороход Facebook-ийг хардаг болно гэж байна

Даваахүү 2017-02-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Визэнд ороход Facebook-ийг хардаг болно гэж байна

Хэрэглээнд нэвтэрснээс хойш 10 жил ч болоогүй байгаа фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо дэлхий даяар тэрбум давжээ. Харин Монголын хэрэглэгчид энд зохих хувь нэмрээ оруулж, хүрээ нь улам тэлсээр 1.8 саяыг нь эзэлдэг байх юм. Тэр дундаа 20-35 насныхан хамгийн идэвхтэй хэрэглэгч байдаг гэсэн судалгаа ч бий. Тэгвэл энэ тооны хүмүүсийн хувийн амьдрал, ажил төрөл, хэдэн хүүхэдтэй, эхнэр, нөхрийг нь хэн гэдэг, хаана ажилладаг, ямар сонирхолтой гэх мэтээр бүхий л мэдээллийг нь фэйсбүүк хуудаснаас нь авч болж байна.

Тухайлбал, тураах бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг нэгэн байлаа гэж бодоход, “Турах юмсан”, “Би хөвсгөр хүн”, “Яана аа, цагаан сар боллоо” гэх мэт пост бичиж, элдэв тураах дасгал шэйрлэх хүмүүсийг онилоход л бүтээгдэхүүнээ хурдхан зарчих жишээтэй. Цагаан сар ч тун удахгүй болох гэж байна.

Энэ үеэр тухайн хүний эцэг, эх нь хэн болох, уг гарвал нь хаанахынх, одоо хаана амьдарч байгаа гэх мэт мэдээллийг мэдэж болно. Сая Валентинаар гэхэд л эхнэр, нөхөр нь хэн болох, тухайн хүн найз залуу эсвэл найз бүсгүйтэй эсэхийг нь манай фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгчид төвөггүйхэн мэдсэн гэхэд хэтийдэхгүй.  Харин сүүлийн үед  Элчин сайдын яамдууд тухайн улс руу аялж, ажиллаж, суралцахаар виз хүсэгчдээр бөглүүлэх маягт дээрээ “фэйсбүүк хаягаа бичнэ үү” гэх шаардлага тавих сураг байх юм. Эндээс тухайн хүний хамгийн үнэн бодитой амьдралыг мэдэж болно гэж үзэж байгаа хэрэг л дээ.   

Манай фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн ихэнх нь 20-35 насныхан байдаг гэж дээр дурьдсан. Энэ насны хүмүүс ихэвчлэн гадаадын аль нэг улс орон руу суралцаж, ажиллахаар явах сонирхолтой байдаг.  Тухайлбал, БНСУ-д гэхэд л манай улсын 30 гаруй мянган залуу ажиллаж амьдардаг бөгөөд тэдний  2800 гаруй нь гэрээгээр хөдөлмөр эрхлэгчид байдаг гэх мэдээлэл бий. Зөвхөн БНСУ-д шүү дээ. Дээр нь АНУ-д 25 мянга, БНХАУ-д 8600, Японд 6500, Шведэд  6000 гэх мэтээр залуус дэлхийн олон оронд сурч, хөдөлмөрлөж байгаа билээ.  Тэгэхээр хүмүүс минь нүүрном руугаа хамаагүй бүх амьдралаа дэлгээд байх шаардлагагүй болж байгаа юм биш үү.  

Угаасаа хүн бүр л амьдралын хэмнэлээ сошиал хуудастаа дэлгэх болсон энэ үед тухайн хүнийг судлах хамгийн шалгарсан арга нь фэйсбүүк хаяг болж байгаа нь үнэн шүү дээ. Ялангуяа, манайхан гадаадад  гэрээт ажилтнаар очоод буцалгүй “харлаж”, гэмт хэрэг зөрчилд холбогдох нь нэмэгдэх болсон.  Тиймээс тухайн хүн хэн бэ, ямар ёс суртахуунтай, боловсролтой, үгүй ядахдаа гэр бүлийнхэн нь хэн юм бэ гэдгийг төвөггүйхэн мэдчих боломжтой хойно, энэ аргыг нэвтрүүлэх магадлал өндөр байна. Албан ёсоор байг гэхэд албан бусаар нүүрном шалгадаг болох ч юм бил үү.  

Одоогоор виз мэдүүлэхэд БНСУ-ын Элчин сайдын яамнаас барьцаа таван сая төгрөг байршуулахыг шаарддаг юм билээ. Тус мөнгийг баталгаа болгодог байх. Тэгвэл үүнийхээ оронд фэйсбүүк хаягийг нь мэдчихдэг болбол бүр илүү баталгаа болох болов уу. Хэрэв ингэвэл залуус ч гэсэн өөрийн сошиал хуудастаа элдэв гаж, ёс зүйгүй, бусармаг зүйлсийг постолж, шэйрлэдэггүй болох байх. Нэөгөө талаар фэйсбүүк сүлжээнд дэг тогтох болов уу гэж найдна. Хамгийн энгийнээр бодоход л хэн дуртай нь хүнийг гүтгэн, доромжилж, элдвээр хэлэхгүй, садар самуун зүйл сурталчлахгүй болох вий.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

4 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

4 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

4 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

5 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

16 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

16 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

16 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

16 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

16 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

16 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

16 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах