Т.Аюурсайхан: Ингэж ажилла гэж Ерөнхий сайдаар чинь томилоогүй байх шүү

Т.Аюурсайхан: Ингэж ажилла гэж Ерөнхий сайдаар чинь томилоогүй байх шүү

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд оффшорчдыг хамгаалж буй асуудлаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Оффшорын тухай гэгдэх хууль 2017.04.13-нд буюу бүтэн дөрвөн сарын өмнө батлагдсан байтал өнөөг хүртэл хэрэгжих боломжгүй байлгаад байна. Учир нь оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалтыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын судалгаан дээр үндэслэж Засгийн газар тогтоох ёстой. Монголбанкнаас уг жагсаалтын саналаа энэ оны гуравдугаар сард бэлэн болгосон. Гэтэл удаа дараа шаардаад байхад Ж.Эрдэнэбат хуулийг хэрэгжүүлэхгүй өнөөг хүрлээ. Оффшорчидтой хариуцлага тооцох эрх зүйн гаргалгааг санаатайгаар хаан боогдуулж байна гэж үзэж байна. УИХ-ын гишүүний хугацаа заасан албан тоотод хугацаандаа бүү хэл, бүтэн сар өнгөрч байхад нэг ч хариу байхгүй. Ингэж ажилла гэж Ерөнхий сайдаар чинь томилоогүй байх шүү. Иргэд, аж ахуйн нэгжүүдээсээ хууль хэрэгжүүлэхийг шаарддаг, эс бол шийтгэдэг. Засгийн газар, түүний тэргүүн хууль хэрэгжүүлэхгүй бол адилхан шийтгэлээ хүлээх ёстой” хэмээгээд өнгөрсөн долдугаар сарын 4-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хаягласан шаардах бичгийнхээ эх хувийг олон нийтэд дэлгэсэн байна.

Тэрбээр тус шаардлагынхаа хариуг долдугаар сарын 6-ны дотор авахыг хүссэн ч, одоо хүртэл хариу өгөөгүй гэнэ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.