2018 онд ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зориулж 136.9 тэрбумыг суулгасан гэв

2018 онд ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зориулж 136.9 тэрбумыг суулгасан гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар дэмжин баталлаа.

Хуулийн төслийг батлахын өмнө цөөн гишүүн асуулт тавив. Тухайлбал, гишүүн О.Баасанхүү “Багш нарын авахгүй гээд байга 300 мянгыг ахмадуудад өгч болохгүй юу” гэхэд Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн “2018 онд ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зориулж 136.9 тэрбумыг суулгасан” гэлээ. Үүнээс үзвэл ахмадуудын тэтгэвэр ирэх онд нэмэгдэх бололтой.  

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, түүнтэй холбоотой хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ төсвийг зүйл заалт бүрээр санал хурааж, баталж байгаа юм. Тодруулбал,  сайд бүрийн төсөв дээр нэгбүрчлэн санал хурааж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.