Ч.Хүрэлбаатар: Монгол Европын холбооны “хар жагсаалт”-д оржээ

Ч.Хүрэлбаатар: Монгол Европын холбооны “хар жагсаалт”-д оржээ

Европын холбоо татварын таагүй нөхцөлтэй улс орнуудад тодорхой арга хэмжээ авах цаг болсныг санууллаа. Өөрөөр хэлбэл, Европын холбооноос анх удаа татвар төлөхөөс зайлсхийх боломжтой хэмээн тодотгосон 17 улсын хар жагсаалт гаргаснаа зарлалаа. Жагсаалтад манай улс багтжээ.

Монгол Улсаас гадна Өмнөд Солонгос,  Барбадос, Намиб, Самао, Тунис, Арабын нэгдсэн Эмират жлс тэргүүтэй 17 орны нэрс байна. Мөн Европын холбооны шаардлагын дагуу татварын журамдаа өөрчлөлт оруулах амлалт өгсөн 47 улсыг багтаасан "саарал жагсаалт"-ыг хар жагсаалтын хажуугаар дэлгэлээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ, “Энэ асуудал өнгөрсөн зургадугаар сараас эхлэн яригдаж эхэлсэн юм билээ. Манай татварын хууль тогтоомж хэт сул байгааг онцолж байгаа. Би өнөө өглөөхөн экспертүүдтэй нь холбогдон ярьсан. Бид 2019 оноос мэдээллийг шууд солилцох ажлыг хийхээр ярилцсан. Манай улсын хувьд хөгжиж байгаа улс хэдий ч техник технологийн хувьд төдийлөн сайн хөгжөөгүй учраас энэ ажлыг ирэх оноос хийе гэж ярьсан.

Одоо Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг танилцуулна. Ер нь татвараас зайлсхийж байгаатай дэлхий нийтээрээ тэмцэж байгаа. Монгол Улс түүнээс зайлсхийдэг. Татвараас зугтааж байгаа хөрөнгө оруулагчид Монголд ирж хөрөнгө оруулдаг байх энэ нөхцлийг эрх зүйн орчноороо хангаад өгчих юм бол харин ч олон улс орноос олон төрлийн хориг Монгол Улсад ирэх магадлалтай.

Тиймээс орчин үеийн банк санхүүгийн тогтолцоотой нь хөл нийлүүлж алхахгүй бол болохгүй учраас Монгол Улс холбогдох хууль журмаа үүнтэй уялдуулан сайжруулах, чангатгах шаардлагатай байгаа. Дээрх “хар жагсаалт”-д орсон 17 улстай ийм тийм арга хэмжээ тооцох талаар одоохондоо яригдаагүй байна. Засгийн газрын шийдвэр ч гэрээгүй байна” гэсэн юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.