МАХН-ын дарга нар залуустаа бууж өгөхийг хүссэнгүй

МАХН-ын дарга нар залуустаа бууж өгөхийг хүссэнгүй

Намын II Их чуулгантай зэрэгцэн Н.Энхбаяр, Н.Удвал, Э.Эрдэнэжамъяан, Ц.Шаравдорж  тэргүүтэй намын дарга нар намын гишүүдийнхээ хүсэл зоригоор нэгдэн хийж буй Их чуулганыг эсэргүүцэж, Улсын циркт дарга нарын цуглаан зохион байгуулж байна. 

Төрийн ордон дахь МАХН-ын жирийн гишүүд намын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэж, шинэ зохион байгуулалтад орж байгаа бол Улсын цирк дахь дарга нарын бүрэлдэхүүн шинэчлэлийг эсэргүүцэж, Их чуулганд ирсэн намын гишүүдээ намаас хөөх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Харин Төрийн ордны Их чуулган нилээн халуун уур амьсгалтай болж МАХН-ын 21 аймгийн жирийн гишүүд, их чуулганы төлөөлөгчид олон жил өөрийн дураар захирсан Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъяан, тэднийг тойрон хүрээлэгчдийг хатуухан шүүмжилжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.