Ч.Сайханбилэгийг 30 хоног хорихоор боллоо

Ч.Сайханбилэгийг 30 хоног хорихоор боллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шүүх хурал өнөөдөр болж ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног хорихоор  боллоо.

Эргэн сануулахад, тэднийг Оюутолгойн гэрээ, түүнд дагалдах гэрээтэй холбогдуулан шалгаж эхэлсэн ба энэ сарын 10-нд Авлигатай тэмцэх газарт байцаалт авах үеэрээ түр саатуулсан байгаа юм. Авлигатай тэмцэх газраас тэднийг яллагдагчаар татан хорих хүсэлтээ нийслэлийн Прокурорт ирүүлсэн ба тус газар хүсэлтийг хянан, шүүхэд хүсэлт гаргаснаар өнөөдөрийн хурал болж байгаа юм. Шүүх хурал одоо үргэлжилж байгаа бөгөөд одоо С.Баярын асуудлыг хэлэлцэж байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.