ХНХ-ын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдтай Өвөрхангай аймагт ажиллаж байна

ХНХ-ын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдтай Өвөрхангай аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай С.Чинзориг нар Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэд малчдын аж амьдрал ямархуу байгаатай танилцаж явна.

Түүнчлэн Засгийн газраас малчдаа дэмжсэн бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулж, сүүлийн үеийн мэдээлэл өгч, малчдын санал сэтгэгдлийг сонсч явна. Төрийн түшээдэд малчдын зүгээс “Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан, мөн мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаад талархаж буйгаа” илэрхийлж байна.

Мөн бэлчээрийн даац, усны хомсдол үүсч магадгүй, энэ асуудлыг анхааралдаа авахыг хүслээ. Аймагт тулгамдсан асуудлыг Засгийн газарт хүргэж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна. Тэд өнөөдөр тус аймгийн Бүрд сумын Их боригдой багийн малчин М.Ганзоригийнд зочиллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.