Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн хэрэг болон С.Зоригийн аллагад холбоотой юу

Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн хэрэг болон С.Зоригийн аллагад холбоотой юу

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Намайг С.Зоригийн аллага, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд гүтгэн оролцуулж, улс төрийн гүтгэлэг хийх гээд байна. Иймэрхүү хэрэг сүүлийн үед гарах болсон. Одоо миний ээлж бололтой” хэмээн мэдээлж байсныг хүмүүс санаж байгаа биз ээ.

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэтбатын оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлэг олон нийтийг өчигдөржин ярих сэдэвтэй байлгалаа. С.Зориг агсны тухай ярих Г.Эрдэнэбатын ярианд Ц.Нямдорж гэдэг хүний нэр ямар олон дурдагдав.

Ц.Нямдорж энэ хэрэгт үнэхээр холбоотой юу. Ямар нэг сэжмээр холбогдсон болоод л дээрх хоёр хэрэгт намайг холбох гээд байна хэмээн эртнээс нүхээ малтав уу гээд хардлага эхлэв. Юутай ч ард түмнээс авсан “Шударга улстөрч” нэрээ алдаад байгаа Ц.Нямдорж хатуухан тоглоомонд хутгалдчихав уу даа.

Одоо түүнд өөрийгөө буруугүйг нотлох, нэрээ цэвэрлэх боломж бий. Эрхбиш олон жил хуульзүйн сайд хийсэн хүн буруутай бол буруугаа хүлээх, тийм биш бол өөрийгөө аврах аргад суралцаа байлгүй дээ.

С.Зориг агсны аллагыг хэн, яагаад үйлдэв, захиалагч нь хэн байв гэдгийг ард түмэн үнэн зөвөөрөө илрээсэй хэмээн хүлээж, найдаж байгаа. Гэвч 20 дахь жилтэйгээ золгох гэж байгаа энэ хэрэг захиалагчаас бусад нь илэрчихсэн. Бүх зүйл тодорхой болсон ч одоо хүртэл захиалагч тодорхой болоогүй байна гэдэг сонин. Энэ бол хэн нэгний нуун далдалсан зүйл.

Магадгүй энэ хаалттай хөшигний цаана Ц.Нямдорж сайд байгаа юм биш биз гэх хардлага дээрх нэвтрүүлгийн дараа олон хүнд төрснийг нуух юун. Хууль хяналтынхан бататгаагүй байгаа цагт түүнийг энэ хэргийн захиалагч  хэмээн цоллох, гүтгэх эрх бидэнд байхгүй. Гэхдээ хүн бүрт хардах эрх бий. Тиймээс түүнийг шалгаад үзэхэд буруудах зүйлгүй. Тэр захиалагч нь мөн ч бай, биш ч бай гурван удаа Хуульзүйн сайдаар сонгогдон ажилласан түүнд энэ хэрэгтэй холбоотой сонссон, дуулсан, харсан үзсэн зүйл олон байгаа нь мэдээж.

Ийнхүү Ц.Нямдорж сайд үүнд ямар хариу тайлбар хийх, хууль хяналтынхан хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.