Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

АТГ-аас  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг өдөр баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон. С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд прокурорын саналыг үндэслэн тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа нь өнөөдөр дуусч байгаа бөгөөд суллах эсэхийг нь шүүх шийднэ. Прокуророос тэднийг хорих хугацааг нэг сараар сунгах хүсэлт хүргүүлжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.