Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замд их засвар хийнэ

Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замд их засвар хийнэ

Дархан чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжихээр боллоо.  Тус банкны Захирлуудын зөвлөл 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталсан гэдгээ мэдэгдсэн юм. Энэ мөнгөөр  Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд их засвар хийхээр болж байна.

Уг төслийн үр дүнд, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах төдийгүй том зургаараа худалдааны эргэлт нэмэгдэж, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал сэргэнэ гэж АХБ-ныхан үзэж байна.  Нийт 311 километр авто замд дээрх хөрөнгөөр их засвар хийнэ гэнэ.

Төсөл хэрэгжих авто замд замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбар нэмж байршуулах юм байна. Мөн авто замын аюулгүй байдлын хараат бус аудит хийхээр болжээ. АХБ-ны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцаа холбооны хэлтсийн дарга Сужата Гупта “Аюулгүй, найдвартай авто замын сүлжээ нь худалдаа, аялал жуулчлалыг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт эерэг нөлөө үзүүлнэ” гэв.

Монгол Улсын авто замын өнөөгийн сүлжээ 48.538 километр үргэлжлэх хэдий ч зөвхөн 13.2 хувь нь л хатуу хучилттай байгаа юм. Энэ нь эдийн засгийн хөгжилд, ялангуяа ажлын байр, худалдаанд сөргөөр нөлөөлж ирсэн. Үүнээс илүүтэй цөөхүүлээ гэгдэх монголчуудын хувьд амь насаа алдах, тахир дутуу болох, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл хамгийн их байлаа. Тэгвэл АХБ-ны энэ удаагийн 60 сая ам.доллар эдгээр эрсдэлийг багасгана гэдэгт найдаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.