Ж.Сандагсүрэн: Манай дүүргийнхэн “Өглөөний гудамж”-ны үр ашгийг мэдэрч байгаа

Ж.Сандагсүрэн: Манай дүүргийнхэн “Өглөөний гудамж”-ны  үр  ашгийг мэдэрч байгаа

Өглөөний  07.00 цаг.  Сонгинохайрхан дүүргийн төрийн байгууллагуудын  ажил  олны хэлж заншсанаар  Цамбагарав  буюу Соёмбо кино  театрын  өмнөх талбайд  эхэлсэн байлаа. 

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн болон Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллага өглөөний  07.00 цагаас  эхлэн  иргэдэд  шаардлагатай төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж байсан  юм. 

Тухайлбал, энд байрласан тус дүүргийн Улсын бүртгэлийг хэлтэс шилжилт хөдөлгөөний бүртгэл, төрсний, гэрлэсний, нас барсны гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх олгох, гэрлэлтийн, гэрлэлт цуцалсны, сэргээсний бүртгэл, иргэний үнэмлэхний зурагтай дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, шинээр хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа зэрэг маш  олон  төрлийн үйлчилгээг нэг дороос авна гэсэн үг.  Ажиглаж байхад  Хөдөлмөр, халамж үйлчилгээний  хэлтэст  үйлчлүүлж буй  иргэд  нэлээн байв.   

Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар өнгөрсөн долдугаар сард эл  үйлчилгээг  эхлүүлсэн  аж.  Харин хүйтэн  сэрүүний улирал  эхэлж байгаа тул  “Өглөөний гудамж”  үйлчилгээний  хувьд  өнөөдөр энэ жилийн хамгийн сүүлийн  өдөр байсан юм.  

 Сонгинохайрхан  дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Манай дүүргийн иргэд  энэ үйлчилгээг мэддэг  болсон. Сонгинохайрханчууд “Өглөөний  гудамж”-нд  ирж ямар нэгэн  оочир дараалал, цаг хугацаанд  баригдалгүй, хамгийн  гол  нь  ажилдаа явах  замдаа өөрийнхөө хэргийг амжуулаад  явахын  үр  ашгийг  мэдэрч байгаа.  Ирэх  жилээс бүр олон иргэн үйлчлүүлэх байх. Бид мөн  иргэдэд ойртох  үүднээс өшөө олон газар  “Өглөөний  гудамж”  нээхээр төлөвлөж байна“ гэсэн юм.

Иргэд ажлын цагаар авч амждаггүй үйлчилгээ, мэдээллээ ажилдаа явах замдаа дараалалгүйгээр авах боломж олдсонд баяртай байв. Иргэний үнэмлэхээ захиалах, газрын асуудлаа шийдэх, цахилгааны мөнгөө төлөх, лавлагаа авах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, нээлттэй ажлын байранд бүртгүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл авах гээд бүхий л үйлчилгээг энд үзүүлж байгаа нь иргэдэд таалагдаж байсан юм.




 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.