Аав нь баривчлагдсан нь Г.Тэмүүлэн гишүүнд халтай юу

Аав нь баривчлагдсан нь Г.Тэмүүлэн гишүүнд халтай юу

УИХ-д хэдэн сайхан шижигнэсэн залуучууд ороод ирлээ гээд  ард түмэн залуустаа их л итгэл хүлээлгэж байгаа нь харагддаг. Гэтэл манай залуу гишүүдээс тийм ч их зүйл хүсээд хэрэггүйг өөрсдөө нотлон харуулсаар байна.

УИХ-ын сонгууль 2016 онд болсноос хойш одоо хоёр жил гаруйн хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаа бол ажиллая, хийе, бүтээе, өөрийгөө олон нийтэд таниулъя гэсэн хүнд бол хангалттай хугацаа. Гэтэл парламентад сууж буй манай залуу гишүүдээс сайнаасаа илүү саар зүйл л их сонсогдох юм. Уг нь ард түмэн тэднээс тийм зүйл хүсээгүй юм шүү дээ. Үнэндээ бол ноёны агиуд юу хийх нь түмэн олонд сонин байв.

Тодруулбал, Г.Тэмүүлэн гишүүний аав Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсныг хүмүүс мэднэ. Тэгвэл Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкнаас авсан их өртэй холбоотойгоор саатуулан баривчилж, шалгаж эхэллээ.  

Тэгвэл чуулганы танхимд хэрийн зүйлд дуугараад байдаггүй Г.Тэмүүлэн гишүүнд аавынх нь энэ байдал халтай юу. Мэдээж хүний хүүхэд эцгийнхээ төлөө санаа зовж буй биз. Энэ хэрэгтэй холбоотойгоор "Жаст" группын захирал Ш.Батхүүг саатуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр “Би бүх гэрээг хуурамчаар хийсэн, Ганзоригийн гарын үсгийг дуурайсан“ хэмээн шоронгоос захидал бичсэнийг хүмүүс санаж байгаа биз. Үнэхээр Ч.Ганзоригийн гарын үсгийг Ш.Батхүү дуурайлган зурсан нь үнэн бол Ч.Ганзоригт айгаад байх зүйл байхгүй л баймаар санагдана.

Ш.Батхүүгийн хэлсэн үнэн бол энэ боломжийг ашиглаад Ч.Ганзориг нэрээ цэвэрлээд авах хэрэгтэй байх.

Эх хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг үг байдаг. Энэчлэн баян аавууд ханхүүнүүддээ гай болохгүй байвал сайнсан.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.