Д.Оюунхорол: Шинэ сайд УИХ, Засгийн газрын гишүүн битгий байгаасай

Д.Оюунхорол: Шинэ сайд УИХ, Засгийн газрын гишүүн битгий байгаасай

Зам, тээврийн хөгжлийн сайдыг ажлаас нь түдгэлзүлж дараагийн сайдын нэр яригдаж байгаа энэ үед дараагийн сайд ямар хүн байгаасай гэж хүсч байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын байр суурийг сонслоо.

-Зам, тээвэр хөгжлийн сайдыг албан тушаалаас нь түдгэлзүүлчихлээ. Дараагийн сайд ямар хүн байгаасай гэж хүсч байна вэ?

-“Монгол төрийн боловсон хүчний бодлогод анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт салбараа мэддэг мэргэжлийн хүн байгаасай. Хоёрдугаарт, Улсын их хурал, Засгийн газрын гишүүн биш байгаасай гэж бодож байна. Ганц энэ яамны тухайд ч биш аль ч яамны сайд болон удирдах албан тушаалтныг отомилохдоо мэргжлийн, ажлаа мэддэг хүн томилбол улс орны хөгжилд асар том түлхэц болох учиртай.

-Таны хувьд санал болгох хүн байна уу?

-Заавал УИХ гишүүн, Засгийн газрын гишүүн байна гэдэг зарчим яваад байгааг сул тал гэж харж байна. Одоо яригдаж байгаа Зам, тээврийн хөгжлийн сайдад салбартаа урт хугацаанд, маш сайн ажилласан инженер хүн томилчихвол ард түмэнд ч таалагдана, салбарын хөгжилд ч нэмэртэй байж магадгүй. ЗТХ-ийн сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжихгүйдээ биш. Одоо мөрдөгдөөд, хэвшчихээд байгаа зарчимтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлмээр байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.