Засгийн газар хуралдана

Засгийн газар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ  28 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудалд:

-Үндэсний чанарын шагнал бий болгох тухай,

-“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл,

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд БОАЖ-ын сайдын тавих илтгэл,

-Монголын мянганы сорилтын сан байгуулах тухай асуудлууд туссанаас гадна мөн Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ багтсан байна.

Түүнчлэн Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулах тухай, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх юм.

Дээрхи асуудлуудаас гадна  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тайлан, Таван толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг арилжаалах биржийг сонгох тухай, Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч компаниудын үйл ажиллагаа, Халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.