Сайд Б.Батзориг өөрөө огцорч байгаагаа мэдэгдлээ

 Сайд Б.Батзориг өөрөө огцорч байгаагаа мэдэгдлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр гэнэт хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах асуудлыг хөндсөн байдаг. Харин үүний дараа Б.Батзориг сайд хэвлэлийн бага хурал зарлаж, "Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна" хэмээн товч мэдэгдэл хийв. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэв.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ЖДҮХС-тай холбоотой асуудлыг бүлгийн гишүүд ярилцаж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Гишүүдийн зүгээс тавьсан шаардлагыг Ерөнхий сайд хүлээн авч,  тодорхой шийдвэрт хүрлээ.  Тус  сангаас зээл  авсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг гишүүдийн олонх нь гаргалаа. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож сайдын ажлаас нь огцруулах асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн. Мөн  сангаас  зээл авсан гишүүдийг маш богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх  чиглэлийг өгч мөн  хууль хяналтын байгууллагаар нь шалгуулах ёстой гэдэг шаардлагыг тавьсан.

Бүлгийн хурлаар цаашид  ЖДҮХС-г цэгцлэх ёстой гэдгийг гишүүд ч хэллээ.   Цаашдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэдэг саналд нэгдсэн” гэлээ. Яагаад гшанц Б.Батзорийг огцруулах болов гэсэн асуултад тэрбээр “Олон түмэнд ил болсон шүү дээ. Өөрийнх нь хамаарал бүхий компани нь үнэн байсан. Тиймээс хариуцлагаа хүлээх ёстой” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.