АН-ын бүлэг: Хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжихгүй

АН-ын бүлэг: Хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжихгүй

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай санал болон Ерөнхийлөгчийн 2019  оны улсын төсөвт тавьсан хоригийг хэлэлцжээ. 

АН-ын бүлэг ЖДҮХС-гийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад өгсөн Засгийн газрын хоёр сайдын асуудлыг шийдэж, хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг дэмжихгүй гэх шийдэлд хүрсэн тухайгаа дуулгалаа.

Мөн Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ. Учир нь төсвийг бууруулах гарц гаргалгаа олон байгааг хэлж байна. Тодруулбал, ЭМД-ын сангаас бусад санг шалгах хэрэгтэй. Зураг, төсөлгүй оруулж ирсэн олон барилга байгууламжийн төсвийг улсын төсвөө хасах хэрэгтэй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа. Тиймээс үүнд дорвитой шийдэл хүлээж байна гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.