Улаанбаатар 3oC

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал тогтоолоо

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал тогтоолоо

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа ямар эх үүсвэр ашигласан талаар санхүүжилтийнх нь схемийг өчигдөр танилцуулсан. Тэрээр өнөөдөр мөн энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл өгч буй юм. Энэ тухай Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр Засгийн газраас гарсан. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг доголдол гарахгүй. Санхүүд шалгалт хийнэ гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад хүргэж өгөх гэж байна. Зүүн өмнөд Азид түгээмэл ашигладаг луйврын мөнгө угаах системийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад ашиглажээ. Ардчилал хөгжиж, бэхжиж байгаа улсуудад ийм явдал гарч байсан. Энэ бол сүржигнээд байх асуудал биш. Аливаа асуудлыг эцэслэж, мухарлах нь Засгийн газрын үүрэг. Тиймээс хуулийн хүрээнд Засгийн газар авч хэрэгжүүлэх ажлаа хийж байна. Шүүгч М.Батсуурийг энэ хэрэгт оролцсон байж болзошгүй гэж АТГ-т шалгуулах ёстой гэж үзлээ.

ЦЕГ, ТЕГ мөнгө угаах хэрэгтэй холбоотой энэ асуудлыг шалгах үүднээс зарим нэг хүнийг таслан сэргийлэх арга хэмжээ өчигдөр авсан. Прокурор руу хэрэг шилжинэ. Өчигдрийн үйл явдлын дараахан улстөрчид, төрийн өндөр дээд албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу хандаж дарамт учруулж байгаа явдал гарсан. Ийм үйлдлээ улстөрчид таслан зогсоох ёстой. Цаашид ийм үйлдэл гарвал нэр устай нь зарлана гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн “М.Батсуурь шүүгч ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдвол ажлаа өгөх байх. Учир нь, аавынх нь компани ашиг сонирхолтой 11 аж ахуйн нэгжийн нэг байсан. Манайхаас бусад улсад ийм үйлдэл гарсан бол нэг сарын хугацаанд бүх албан тушаалтан ажлаа өгдөг. Тиймээс жил гаруй сунжирсан энэ асуудалд шуурхай ажиллаж, цэг тавина. Өнөөдрийг хүртэл эцэслэж тогтоогоогүйд Засгийн газрыг хардах үндэслэл бий. Нотлох баримттай асуудал үүсээд байхад өргөсөн тангараг, чин үүргийнхээ хүрээнд ажиллах нь зүйн хэрэг. Зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, шаардлагатай гэвэл УИХ-д асуудлыг оруулна” хэмээсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.