Нэг өглөө нийслэлчүүд тэр чигээрээ нүд аньсан байх вий

Нэг өглөө нийслэлчүүд тэр чигээрээ нүд аньсан байх вий

 

Монголчууд шахмал түлш хэмээх зүйлээс болж угаартсаар, үхсээр л байна. Өнгөрсөн сараас эхлэлтэй энэ хордлогоор өнөөдрийн байдлаар 100 гаруй хүн хордож, арваад хүн нас бараад байна. 

Гэтэл дарга нар нь “Шахмал түлшнээс болоогүй, галлах технологиос үүдэлтэй хүмүүс угаартаж байна. Өөрсдөө л галлагаагаа буруу хийж байна” хүний амийг юман чинээ бодохгүй тэнэг тайлбаруудаа тавьсаар л сууна. 

Шахмал түлш, түүний найрлаганд байгаа барьцалдуулагч гэх зүйлээс химийн хор ялгараагүйл юм бол галлагааг хийхдээ нүүрс түлэхээр өөрөөр хийх бйасан юм бол яагаад урьдчилан заавар зөвлөгөөгөө өгөөгүй, иргэдэд таниулан сурталчлах ажлаа хангалттай түвшинд хийгээгүй юм бэ. 

Шинэ бүхнийг нэвтрүүлэхдээ урьдчилан таниулан сурталчлах нь хаана ч байх л асуудал шүү дээ. Гэтэл ниргэсэн хойно нь бархирав гэгчээр өч төчнөөн хүн хордож, амь насаа алдчихсаны дараа одоо таниулах сурталчлах ажлаа хийж эхлэх юм. Яагаад зөвхөн Монголд бүх зүйл урвуу хамааралтай байдаг юм бэ.

Эрүүл мэндийн байгууллагууд нь хүртэл нодлин уржинан 400.500 хүн хордож байсан гэх тоон үзүүлэлт гаргаж ирээд, байдаг л үзэгдэл гэх нь холгүй. Дарга нар нь ч түүнд нь дүжирчихсэн. Монголоос өөр иргэнээ золбин нохойноос дор үздэг эмгэнэлтэй улс энэ дэлхий дээр байгаа болов уу.

Уг нь бид чинь төртэй улсын иргэдюмсан. Гэтэл Улаанбаатарт шөнөдөө хасах градусын сураг дуулдав уу, үгүй юу хэд хэдээрээ шахмал түшний угаарын хийнд хордож амиа алдаж байна. Өвлийн ид хүйтнээр бид яах вэ. Нэг өглөө нийслэлчүүд тэр чигээрээ нүд аньсан байх вий дээ. Ийм дүр зураг тун ч ойрхон байна. 

Гэтэл Аюулгүй зөвлөл нтр гэсэн сүрхий сүртэй зөвлөлүүд нь хаана юу хийж байна вэ. Яагаад таг чиг байна вэ. Шахмал түлш, түүний цаана байгаа өөрсдийнхөө нэр хүнийг хэдэн хүний амиар золих вэ, дарга нараа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.