Монгол Улс саарал жагсаалтад орвол...

Монгол Улс саарал жагсаалтад орвол...

 

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон, ороогүй гэж өчигдөржин “шуурлаа”. УИХ-ын зарим гишүүд саарал жагсаалтад аль хэдийнээ орчихсон гэсэн бол зарим нь бүр Монголд ямар ч хамааралгүй. Энэ холбоонд Монгол Улс гишүүнчлэлгүй гэх тайлбарыг ч хийж байлаа. 

Харин Монголбанк дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс хийсэн ажлаараа ФАТФ-ын саарал жагсаалтад орохооргүй байгаа гэж мэдээлэл хийсэн.

Тэрбээр “Энэ оны наймдугаар сард Монгол Улс ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжөөс 35 үзүүлэлтийг хангасан. Мөн есдүгээр сард Бангкокт болсон хурлын үеэр Монгол Улс 11 үзүүлэлтээс долоог нь хангасан. ФАТФ-ын үнэлгээний эхний аргачлалаар 40 үзүүлэлтээс 20-ыг хангаагүй бол, мөн хоёр дахь аргачлалаар 11-ээс 9-ийг нь хангаагүй бол саарал жагсаалтад оруулдаг байна. Харин Монгол Улс саарал жагсаалтад орохооргүйгээр үзүүлэлтүүдээ хангасан. Францын нийслэл Парис хотод болж буй ФАТФ-ын жилийн хурлын албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Тус хурлаас Монгол Улс саарал жагсаалтад дахин багтах, эсэхийг шийдэхюм. Шийдвэр энэ сарын 18-нд буюу маргааш гарнаМонгол Улс эрсдэлтэй хэсэгт байгаа ч гэсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд саарал жагсаалтад орохооргүй ажлаа хийсэн” гэх тайлбарыг өгөөд байгаа билээ.

Харин Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа "Нөхцөл байдал хүнд байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс" хэмээн жиргэжээ.

Мууг зөгнөж, хүсч байгаа юм биш. Гэхдээ Монголбанк эрсдэлтэй хэсэгт байгаа гэж хэллээ, Тэнд суугаа элчин сайд нь ч олон нитийн сүлжээнд ингээд жиргэчихсэн нь байдал эвгүйдснийг илтгэж байна. 

Хэрвээ ФАТФ-ын саарал жагсаалтад Монгол Улс орчихвол юу болохыг онцолъё:

-Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;

O-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж,гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.