ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг ажлаас нь түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг ажлаас нь түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ руу агаарын тээврээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрсэн хэмээн буруутгагдаж БНСУ-д шалгагдаад ирсэн. Түүний энэ үйлдлийг олон нийт ихэд шүүмжлэн, ажлаа өгөхийг шаардсан.

Тиймээс тэрбээр гаргасан ёс бус үйлдлээсээ шалтгаалж, албан тушаалаа өгөх өргөдлөө өөрөө өнгөрсөн даваа гаригт өөрөө гаргасан. Түүний өргөдлийг Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаас хэлэлцэн шийдвэрлэх учиртай ч зарим гишүүд албан ажлаар гадаадад яваа гэх шалтгаанаар хуралдааны товыг өнөөдөр товлосон юм.

Тиймээс өнөөдөр түүнийг албан тушаалаасаа нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Хуралдаан хаалттай болно. Хуралдаанаас гарсан шийдвэрийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.