ОУВС-гийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

ОУВС-гийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр албаны хүмүүсийн хамт ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Сеок Хюн Ёоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Сеок Хюн Ёон Монголбанкны Ерөнхийлөгчид хандан шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнтэй байгааг хоёр тал онцолсон ба цаашлаад Монголбанкны зүгээс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь эдийн засагт тулгарч буй дунд хугацааны сорилтыг амжилттай даван туулахад чухал нөлөөтэй болохыг тэмдэглэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.