Ё.Баатарбилэг: УДЭТ, ДБЭТ, Төв номын сангийн барилгыг нураахгүй

Ё.Баатарбилэг: УДЭТ, ДБЭТ, Төв номын сангийн барилгыг нураахгүй

Амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт УДЭТ-ыг нураах тухай албан бичиг ирсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ асуудалд албан ёсны хариулт өглөө. 

Тэрбээр “2019 оны аравдугаар сарын 8-нд миний өгсөн байр суурь, яамны шийдвэр хэвээр бий. Тайван амгалан байцгаа, УДЭТ-ыг нураахгүй. Сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарч байна. Хүмүүсийг тайван ажлыг нь хийлгэ, ийм худлаа мэдээлэл тараахаа болих хэрэгтэй. 2020 онд барилга болон тоног төхөөрөмж, тайз дэлгэцийг засах хоёр тэрбум төгрөг суулгасан. Энэ долоо хоногт Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгад ажиллана. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна” гэлээ.

Мөн “Өнгөрсөн аравдугаар сард Байгалийн түүхийн музейн барилгад ажиллах үеэрээ 2020 оны Улсын төсөвт Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын гурван барилгыг шинэчлэн барихад 12 тэрбум төгрөг суулгасан байсан. Гэвч сонгуулийн жил болоод ч тэр үү, улстөржилт, худал хуурмаг гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Юу юугүй л барилгыг нь нурааж газрыг нь худалдах гэж байгаа мэтээр биднийг хардаж байна. Тиймээс одоо соёлын байгууллагуудад хийсэн хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүй болж байна” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.