Ерөнхийлөгч Норвегийн Парламентын Ерөнхийлөгч Тоне Уихельмсен Троэнтай уулзлаа

Ерөнхийлөгч Норвегийн Парламентын Ерөнхийлөгч Тоне Уихельмсен Троэнтай уулзлаа

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Парламентын Ерөнхийлөгч хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулсныхаа дараа хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзаж, айлчлал амжилттай болсныг тэмдэглээд, айлчлалаар яригдсан асуудлуудад өндөр хэмжээнд анхаарал хандуулж өгөхийг хүсэв.

Ялангуяа, Монгол Улс Үндсэн хуульдаа Баялгийн сантай байх, түүгээрээ дамжуулан байгалийн баялгаа иргэн бүрт ижил тэгш хүртээх заалт оруулснаа хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд Норвег Улсын баялгийн сангийн загвар, менежментээс суралцаж, хамтран ажиллах саналтай буйгаа бататгасан юм.

Хатагтай Троэн мөн “Норвег хүн бүр баялаг өөрийнх нь гэдэгт итгэдэг нь Норвегийн баялгийн сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой” тул энэ санг үүсгэн байгуулсан болоод үйл ажиллагааг нь өдийг хүртэл амжилттай авч яваа мэдлэг, туршлагаасаа харамгүй хувцаалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд талууд сангийн үйл ажиллагааг эхлүүлж, загвар менежентийг нь боловсруулсан мэргэжилтнүүдийг Монгол Улс руу илгээх, хамтран ажиллах асуудлаар дэлгэрүүлэн ярилцсан юм.

Мөн хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, салбарын болон өндөр, дээд хэмжээндээ цаашид ямар чигт, хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.

Эх сурвалж

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.