Солонгосоос ирэх нислэгийг ирэх сарын 2-ны өдрийг хүртэл зогсоолоо

Солонгосоос ирэх нислэгийг ирэх сарын 2-ны өдрийг хүртэл зогсоолоо

Шинэ төрлийн коронавирусийн халдвар ойрын өдрүүдэд БНСУ-д эрчимтэй тархаж, анхаарлын төвд ороод буй. Хоёрдугаар сарын 24-ний байдлаар тус улсад Covid-19-өөр өвчилсөн хүний тоо 763-д хүрч, 7 хүн нас бараад байгаа юм. Улмаар манай улс онцгой байдлын комисс хуралдаж тус улсаас ирэх нислэгийг зогсоолоо. Энэ тухай ЗТХСайд Б.Энх-Амгалан "БНСУ-аас наашаа ирэх билет авсан 4284 зорчигч байгаа, ЗТХЯамнаас 03.02 хүртэл нислэгийг хязгаарлах санал хүргүүлсэн. Эцсийн шийдвэрийг УОК гаргана.

Өнөөдөр 2 удаагийн нислэгээр дүүрэн зорчигч ирнэ. Өчигдөр 1 онгоц хүн ирсэн!!! Тэгү хотоос ирсэн гэх Солонгос иргэдийг Жаргалантын аман дахь ОБЕГ-ын амралтанд байршуулан тусгаарласан" хэмээн мэдэгдлээ.q

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.