НИТХ-ын Ажлын хэсэг утаагүй зуух үйлдвэрлэгчидтэй уулзлаа

НИТХ-ын Ажлын хэсэг утаагүй зуух үйлдвэрлэгчидтэй уулзлаа

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өчигдөр “Тавантолгой түлш” компанийн зүүн бүс дэх үйлдвэрт ажилласан. Харин өнөөдөр Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Б.Эрдэнэсүх нар утаагүй зуух үйлдвэрлэгчидтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Төлөөлөгчид "Нүүдэлчин", "Ариун гал" зэрэг утаагүй зуухны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахын сацуу утаагүй, угааргүй, дулаанаа удаан хадгалдаг байх нь иргэдийн гол хүсэж байгаа зүйл гэдгийг тодотгов.

hrSeCMzu8agrfDM.jpg

Төлөөлөгч Б.Ану-Үжин "Өнөөдөр айл өрхүүдэд тулгамдаад байгаа гол асуудал нь угаартах. Би өөрөө гэр хороололд өссөн хүүхэд. Тиймээс угаарын асуудлыг болон дулаанаа удаан барих зэрэг дээр онцгой анхаарах хэрэгтэй" гэв. Мөн төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Зуухны тоог мэдээж багасгах чухал. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг үе шаттай хийж байгаа. Гэхдээ тэр болтол зуух хэрэглээнд байх нь ойлгомжтой учраас ядаж энэ түлшийг сайжруулж, утаагүй зуухыг айл өрхүүдэд нийлүүлэх нэн тэргүүний ажил болчихоод байна. Энэ хүрээнд бид зуухны үйлдвэрүүдтэй танилцаж байна. Иргэдэд ямар нэг зуух шахах гэсэн зүйл огт биш. Манай ажлын хэсгийнхэн ямартай үйлдвэрүүдтэй уулзаж, танилцаж байна" гэв. "Ариун гал" зуухны үйлдвэрийн захирал З.Золжаргал "Би өөрөө инженер, зохион бүтээгч хүн. Манайх 2011 оноос хойш дотооддоо нийцэх утаагүй зуухыг үйлдвэрлэж, үргэлж сайжруулалт, хөгжүүлэлт хийж ирсэн. Одоогийн энэхүү "Ариун гал" зуух маань хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой, нийцэх бүтээгдэхүүн болж чадсан. Манай зуухны гол онцлог нь дотроо нөөцлөгч, шатаагч хэсгийг шийдэж өгснөөрөө угаар гарахгүй, дулаанаа удаан барьдаг. Төмрийг дотоодын үйлдвэрүүдээс захиалж хийдэг" гэв.

8VPFszwsVrOVBx8.jpg

Түүнчлэн "Нүүдэлчин" зуухны үйлдвэрийн захирал Ц.Мөнхбаатар "Манай зуух угаарыг давхар шатаадаг гэдгээрээ онцлогтой. Би олон жил энэ чиглэлээр ажиллаж байна. Зуухаа Хятад захиалж хийлгэдэг. Патентаа би өөрөө эзэмшдэг бөгөөд дэлхийн 60 гаруй улсад патентаа эзэмшиж байна. Улс орнууд ч их сонирхож байна. Манайх зуухаа Өмнөговь, Төв аймгуудад нийлүүлсэн. Ер нь хэрэглэгчид ам сайтай байгаа. Гол нь Багануур, Таван толгой түлш компанийн нүүрсэд зориулсан гээд тус тусдаа онцлогтой" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ