Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй  “Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн” эхэллээ. Тэмцээнийг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр болон Монголын Шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, Нийслэлийн Шатрын холбооны УЗ-ийн дарга Ц.Батсайхан нар үг хэлж, шатар сонирхогчдод амжилт хүслээ.

V64NZRIMrmduRM5.jpg

БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон 430 депутат 76 хоног хуралдаж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 4 дэх Үндсэн хуулийг баталж, Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласан түүхтэй билээ. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүрийн нэгдүгээр сард “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн” УИХ-ын Тамгын газар болон Монголын Шатрын холбооны хамтран баталсан удирдамжийн дагуу  уламжлал болон зохион байгуулагдаг билээ.

Удирдамжийн дагуу анхан шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргүүдийн ИТХ-ын ивээл дор  амжилттай зохион байгуулж, шатар сонирхогчдын 9 дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг 81 шатар сонирхогч 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Энэхүү “Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй 6 нийт 18 шатарчин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор 2025 оны нэгдүгээр сард болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн”-д орох эрхээ авах юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр М.Гүнбаяр ажиллаж байна.

y2iLas26k6LTAQN.jpg
 
desXfJG4ZUGaCPG.jpg
 
QVg4lGxteCSIYKO.jpg
 
x4PkQwugASBMsDi.jpg

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ