Офицеруудын ордон – Тэрэлж маршрутаар Х:22 чиглэлийн автобус явж байна

Офицеруудын ордон – Тэрэлж маршрутаар Х:22 чиглэлийн автобус явж байна

Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг цэвэр агаарт гарах боломжийг бүрдүүлэхээр холбогдох төрийн байгууллагууд ажиллаж байна. Энэ хүрээнд Офицеруудын ордон – Тэрэлж маршрутаар  Х:22  чиглэлийн автобус явж эхэллээ. Тус чиглэлд гэр бүлээрээ агаарт гарч буй амрагчдаас сэтгэгдлийг хуваалцлаа.

Иргэн Т.Пүрэвжаргал:

 Нөхөр маань ээлжийн ажилтай  үед агаар салхинд гарахад хүндрэлтэй байдаг. Лагертай айл хэд билээ. Хүүхдүүдийн хичээл сургууль амарч байхад ойр ойрхон агаарт гараад байвал зүгээр л санагдаж байна. Автобус Тэрэлж рүү том хүн 2300, хүүхэд 1200 юм байна. Бид гурав ирж очихын автобусанд 9400 төгрөг л төлөөд нэг өдөр агаарт гарна гэдэг үнэхээр боломжийн санагдаж байна. Манай хоёр хүүхэд “дахиад хэзээ ирэх вэ л гээд байна” гэв.  

9HFivVvS25D3EQH.jpeg​​​​​​​

Иргэн Т.Бурмаа:

Тэрэлж рүү амралт, үйлчилгээ харьцангуй үнэтэй гэж ойлгодог. Харин энэ “Жигүүр” гээд гэр бүлийн амралтын газар гэрээ цагаар түрээслэдэг болсон байна. Үнэ 4 цагийн 80 мянган төгрөг гэнэ. Хоол унд ч давгүй санагдлаа. Тогтмол автобус явж байгаа юм чинь 2-3 цаг агаарт байж байгаад буцна. 11:00 цагийн үед ирсэн, одоо 15:40 минутын автобусаар буцна.

Cr57LWpLY27e890.jpeg

Иргэн Ц.Янжмаа:

Миний хувьд чөлөөт цаг заваараа ойрхон агаарт гарж алхдаг. Нийлээд хамт алхдаг ахмадууд ч бий. Бидэнд  нийтийн тээвэртээ суугаад ойрхон Тэрэлж рүү 3, 4 цаг агаарлаад ирэхэд сайхан л санагдаж байна. Гол нь хүмүүс агаарт гарах нь заавал их мөнгө үрэгдэнэ гэж ойлгоод байдаг. Автобусанд суугаад, хүсвэл өөрсдөө хоол цайгаа бэлдээд аваад гарч болно. Үгүй юмаа гэхэд энэ амралтын газрууд хямдралтай үйлчилж байгаа юм байна. Тиймээс агаар салхинд аль болох гарахыг бодоорой л гэж захих байна.

BH9nn28gLByQkLY.jpeg

Иргэн Д.Цагаан:

Зурагтаар мэдээлэл аваад ирсэн. Ойрхон агаарт гараад, уул ус хараад сайхан л байна. Хүмүүс мэдээлэл аваад жигдрээд ирэхээр наашаа олон хүн ирэх байхаа.

Fwl5Zy1v2HrNoVa.jpeg

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ