Нийгмийн даатгал & Оффшорын хууль

Нийгмийн даатгал & Оффшорын хууль

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжив. Уг хуулийн төсөл нийгэмд нэлээд хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс пүрэв гарагийн хуралдааныг ямар нэгэн нэмэлт хачиргүй хүргэж байна.

ХэлэлцҮҮлгийн шатанд:

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хуулийн төсөлтэй холбоотой асуулт алга. Харин надад гурван хүсэлт байна. Хүнээс илүү дутуу мөнгө царайчлахгүйгээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь хамгийн тус нэмэртэй байна.  Хоёрдугаарт, баруун аймагт зуд болох нөхцөл үүссэн гэж яригдаад байна. Эдийн засгийн хүндрэл дээр зуд тохиох юм бол давхар давхар эрсдэл үүснэ. Тиймээс Засгийн газар сан бүрдүүлээд мах бэлтгэл хийх саналыг малчдад тавибал ямар вэ. Гуравдугаарт, олон нийтийн оролцоог хамруулсан өвс тэжээл хүргэх ажлыг эхлэх нь чухал. Энэ гурван арга хэмжээг даруй авах нь чухал.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Ямар хүнийг мал­чин гэх вэ. Хавт­гайр­сан ажилгүй хүмүүс, хөдөө орон нутагт байдаг хүмүүс бүгд малчин болох байдал үүсэх юм биш биз. Энэ хуулийн төсөлд 300 мянган хүн хамрагдана гэж байна. Энэ бодитой тоо мөн үү. Өнөөдөр Монгол Улс 50 гаруй сая малтай гэж байна. Энэ бодит биш гэж боддог. Учир нь малчид ажил, амьдралаасаа болоод, маш их зээл авсан. Ийнхүү зээл авах үндэслэлээс шалтгаалаад малын тоо толгойгоо өсгөсөн. Ялангуяа банкинд бүртгэлтэй малын тоо толгой бол нэлээд үндэслэлгүй өссөн тоо байдаг.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Малчин гэж хэнийг хэлэх вэ гэхээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан тодорхойлолт бий. Энэ тодорхойлолтоор л бид тоог нь авсан. “Малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг малчин гэнэ” гэсэн тодорхойлолт тус хуульд байгаа. Харин тэр 300 мянган малчин мал аж ахуй эрхэлж байна гэсэн судалгаа бол Үндэсний статистикаас гаргасан судалгаа. Энэ судалгааг үндэслээд бид улсын хэмжээнд 300 мянган малчин байгаа гэж тооцоолсон. Эдгээр малчид нийт ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоонд багтаад явж байгаа. Харин Нийгмийн даатгалын газраас гаргасан судалгаагаар эдгээр 300 мянган малчны есөн  хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн судалгаа бий. Тиймээс холбогдох албаны тоо баримт дээр тулгуурлаж энэ хуулийн төслийг боловсруулсан.

Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв. 

С.Чинзориг: Энэ хууль батлагдвал 400 мянга орчим иргэн хамрагдана

Хуралдаанаар Малчин, хувиа­раа хөдөлмөр эрхлэгчийн тэт­гэв­рийн даатгалын шимтгэлийг нө­хөн төлүүлэх тухай хуулийн төс­лийн анхны хэлэлцүүлгийг хий­лээ. Хуулийн төслийг өмнө нь НББШУ-ны байн­гын хо­роо­гоор хэлэлцсэн бө­гөөд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулав.

ХэлэлцҮҮлгийн шатанд:

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Хоёр зүйл байна. Нэгдүгээрт, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг цаг тухай бүрт нь төлөөд байх боломж муу байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн мөрдөж байгаа хуулийн дагуу төлөх хэцүү. Энэ талаар би салбар яаманд нь хэлж байсан. Одоо дахиад хэлмээр байна. Энэ малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөх хугацааг нь ажил амьдралын боломжтой нь уялдуулах боломж байна уу. Тухайлбал, малчид хавар ноолуураа тушаагаад, намар идэш хийх цагаар нэг орлого олох болмж байх шиг байгаа юм. Тиймээс эдгээр үетэй нь тааруулаад, хавар, намарт нэг, нэг удаа төлдөг хэлбэрт оруулвал яадаг юм бол. Тэгэхгүй болохоор байнга цалин авч байгаа төрийн албан хаагчидтай адилхан сар бүр, улирал бүр төлөөд яваад байх боломж хүндрэлтэй байдаг. Тиймээс салбар яам нь энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, бид 2015 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухай хууль баталсан. Энэ хуулийн хэрэгжилт нь ямар байсан юм бэ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Малчид тогтмол орлого олж чаддаггүй. Тиймээс ч нийгмийн даатгалынхаа шимтгэлийг сар бүр тогтмол төлж чадахгүй байх асуудал үүсдэг. Тиймээс энэ хуулийн төсөл батлагдвал малчид улирлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх эрх нь нээгдэж байгаа юм. Тиймээс манай малчид энэ хуулийнхаа заалтыг ойлгоод, тухайн орон нутгийнхаа нийгмийн даатгалын байгууллагуудтай “Би аль улиралд, аль сард илүү орлого олж байна. Тэр цаг хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ илүү төлнө” гэсэн утга бүхий гэрээ байгуулаад, шимтгэлээ төлөх эрх нь нээлттэй болно. Өмнөх УИХ-аар  ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхэд 160 мянган иргэн хамрагдсан байдаг. Тэгэхээр энэ хууль батлагдвал 400 мянга орчим иргэн хамрагдана гэсэн тооцоо байна. Хуульд зааснаар 1995 оноос хойших нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болох юм. Өмнө нь нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн хүмүүс дахиад нөхөн төлөх боломжгүй гэж тусгасан. Хуулийн төслийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхлэх талаар ярилцаж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Энэхүү хуу­лийн төслийг бү­хэлд нь дэмжиж бай­гаа. Би байнгын хорооны хурал­даа­ны үеэр өмнө нь хэлэл­цэх эсэхийг шийдвэрлэх явцад ярьж байсан хоёр асуулт байна. Нэгдүгээрт, хуулийн хэрэгжих хуга­цааг тодруулмаар байна. Хуу­лийн төслөөр 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс гэсэн байгаа. Тиймээс хуга­цааг нь наашлуулаад, 2017 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэг­жүүлж эхлүүлбэл яасан юм гэсэн санал хэлээд байгаа юм. Учир нь 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр түүнээс өмнө 2017 онд даатгалыг нь нөхөн төлүүлчихвэл нэлээд ач холбогдолтой болно гэж бодож байгаа. Тиймээс хэрэгжих хугацааг юу гэж тогтож байгаа вэ. Хоёрдугаарт, хуулийн 4.1.2-т боловсролын шаардлага тавьсан байна. Ерөнхий боловсролын сур­гууль болон коллеж, их дээд сур­гуульд өдрөөр суралцаж байгаа­гүй гэсэн байна. Үүнийг юу гэж шийд­вэр­лэсэн бэ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Малчин, ху­виараа хөдөл­мөр эрх­лэг­чийн тэтгэв­рийн даат­галын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх асуудлыг хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр нэлээд олон гишүүд хөндсөн. Хуулийг 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх гэхээр зарим иргэдэд шинээр тэтгэвэр тогтоох асуудал үүсч болзошгүй. Өөрөөр хэлбэл, 2017 онд 55 нас хүрч байгаа эмэгтэй, 60 нас хүрч байгаа эрэгтэй сүүлийн 2-3 жилийнхээ шимтгэлийг төлөөгүй байж байгаад, энэ нөхөн төлүүлэх хууль гарчихлаар шимгэлээ төлөөд, шинээр тэтгэвэртээ гарах асуудал үүснэ. Тиймээс 2017 оны төсөв дээр энэ шинээр тэтгэврээ тогтоолгох, иргэдтэй холбоотойгоор тэтгэврийн эх үүсвэрт төсөв суугаагүй учир нийгмийн даатгалын сан дээр ачаа­лал ирэх юм байна гэсэн бол­гоомж­лол бий. Тиймээс хэрэг­жүү­лэх хугацааг нь 2018 оноос байл­га­хаар тохирсон. Тэр боловсролын асуудал байнгын хороон дээр өөрч­лөгдсөн. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургууль, коллеж, их, дээд сургуулийн өдрийн ангид суралцсан хугацаа нь малч­наар ажилласан жилд хамаа­рах­гүй гэсэн. Өөрөөр хэл­бэл, дээд сургуульд өдрийн ангид суралцаж байсан бол энэ төсөлд хамрагдахгүй биш. Харин өдрийн ангид суралцаж байсан хугацаа нь малчнаар ажилласан хугацаанд хамаарахгүй гэдгээр өөрчлөн найруулсан байгаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Нийт 300 гаруй малчны асуудал бий. Тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна гэдэг зайлшгүй байх ёстой. Би энэ саналыг 100 хувь дэмжиж байна. Одоо хөдөө, орон нутгийн залуучууд нь хот газар бараадах болсон. Үүнээс болж тэнд залгамж чанар, халаа гэх зүйл өнгөрсөн одоо ирээдүйд эхлэхээс нь нэлээд алдахгүй тал руугаа байгаа юм. Тэгэхээр малчдын нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр төрөөс тодорхой бодлогуудыг явуулахгүй бол 10-15 жилийн дараа нөхцөл байдал их хүнд болно. Би Содбаатар гишүүний гаргасан саналтай төстэй асуулт асуумаар байна. нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг Засгийн газраас тогтоохоор хийсэн байгаа. Үүнийг яг хуульчлаад хавар, намар гэдэг юм уу нэг улирал, өдөр заагаад өгвөл малчдын орлого тогтвортой болно. Ер нь үйл ажиллагаанаасаа болоод орлого их, бага үе ч бий. Энэ нөхцөл байдлуудыг нь тооцоод хугацааг нь хуульчлах боломж байхгүй юм уу. Тэгэхгүй Засгийн газраас тогтооно гэхээр тэр үйл ажиллагаа нь Засгийн газар дээр очдог. Гэтэл Засгийн газар өөрийнхөө сангийн орлогын тасралтгүй байдлыг хангахын тулд сар тутам ч гэдэг юм уу тодорхой тоо тавьчихдаг. Түүнийг нь малчид төлж чаддаггүй. Эргээд энэ нь яах юм гэхээр төлбөр хийхгүйтэй холбоотойгоор одоо явж байгаа хуулийн бодлого маань 100 хувь хэрэгжихгүй нөхцөл рүү орчих вий гэж болгоомжлоод байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хуульд оруулах боломж байна уу гэж асуумаар байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Одоогийн Нийг­мийн даат­га­лын хуульд өөрч­лөлт ороод мөрдөгдөж бай­гаа хуульд малчид тухайн орон нут­гийн­хаа Нийгмийн даат­галын­ байгууллагатай гэрээ байгуулан илүү орлого олж байгаа боломжтой үедээ сар, улирал, хагас болон бүтэн жилээр нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх эрх нь бий. Ш.Раднаасэд гишүүн ээ энэ бол нээлттэй байгаа. Хамгийн гол нь манай малчид энэ хуулийнхаа талаар ойлголт байхгүй учраас шинээрээ, хуучнаараа сар болгон тогтмол нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх юм шиг л асуудал яригдаад байгаа юм. Манай орон нутгийн удирдлагууд болон нийгмийн даатгалын байгууллагууд малчдад, хувиараа хөдөлмөр эрхлэж буй иргэдэд “Та бүхэн илүү орлого олж байгаа цаг үедээ нийгмийн даатгалын шимтгэлээ улирлаар, хагас, бүтэн жилээр нь төлөх хуулийн заалт нээлттэй байгаа. Хоёр жилийн өмнө хуульд өөрчлөлт орсон юм. Үүний дагуу та бүхэн Нийгмийн даатгалын байгууллагатайгаа гэрээ хийгээд илүү орлого олж байгаа цаг үеэрээ нийгмийн даатгалын шимтгэлээ төл” гэдгийг л ойлгуулах, таниулах, сурталчлах ажлыг маш сайн хийхгүй байгаатай л холбоотой. Хуулиараа бол нээлттэй. Хоёр дахь асуудал Засгийн газар журам гаргана гэдэг бол нийгмийн даатгалын шимтгэлийг ямар хугацаанд төлөх вэ гэдэг журам гаргахгүй. Харин энэ хуульд оруулж буй Засгийн газрын журам бол хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин төлөөгүй явж байсан нийгмийн даатгалынхаа шимтгэлийг нэг удаа нөхөн төлөхдөө хагас жилийн хугацаанд төлж дуусгах юм уу, нэг жилийн хугацаанд нөхөн төлж дуусгах юм уу гэдгийг нь журамласан жур­мыг Засгийн газар гаргаж өгөх заалт энэ хуульд явж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Зах зээл эхэлсэн 1990-ээд оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх, тасрах асуудал нэлээд үүсэх болсон. Ялангуяа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа төлөөгүй нэг тасарчихаар нөхөн төлж чадахгүй явсаар байгаад өдийг хүрсэн асуудлыг бид шийдэх гээд сууж байна. Энэ ч утгаараа уг хуулийн төсөл маш зөв зүйтэй хуулийн төсөл болсон. Энэ нийгмийн даатгалаа төлөх үеийн хуулийн сурталчилгаа хэр явагдах вэ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид өрөөндөө суугаад байх юм уу. Эсвэл малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид дээр очиж үйлчлэх юм уу. Ер нь төр ард иргэдийнхээ төлөө л ажиллах ёстой шүү дээ. Тэр утгаараа төрийн байгууллага, төрийн албан хаагчид иргэддээ хүрч ажиллах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Ж.Бат-Эрдэнэ гишүүний асуулт үндсэндээ санал байна гэж ойлголоо. Ер нь төрийн захиргааны байгууллагууд, хууль сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн үүрэгтэй. Тиймээс энэ үүргээ л төрийн захиргааны байгууллагууд шат, шатандаа хэрэгжүүлэх ёстой. УИХ ч хууль сурталчлах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргээ бид хэрэг­жүүлдэг байх учиртай. Энэ мэтээр шат шатандаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд явчихвал энэ хууль олон түмэнд хүрч хугацаандаа хэрэгжиж, бодит үр дүн богино хугацаанд гарна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хандсан хоёр ч чухал хуулийн төслийг бид хэлэлцэж байна. Энэ салбарууд өөрсдөө их том салбар. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа 300 гаруй мянган малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 240 мянган хүн гээд нийтдээ 540 мянган хүний асуудал шийдэгдэх нь байна. Одоо сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа. Тиймээс ч 540 мянган хүний 10-15 хувь нь л шимтгэлээ төлж байна гэсэн судалгаа бий. Гэтэл үлдсэн хэсэг нь хамрагдаж чадахгүй байгаа. Тиймээс эдгээр салбарын хүмүүсийг тэтгэвэр авах боломжийг нь бүрдүүлэхийн тулд төрөөс ийнхүү онцгойлон анхаарлаа хандуулж, уг асуудлыг шийдэх нь зөв. Гол асуудал нь сайн дураар даатгуулж байгаа учир даатгуулагчид бага байгаад байна. Тиймээс заавал даатгуулах албан журмын даатгалд хамруулах боломж байгаа юм болов уу гэж харагдаад байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн дөрөвдүгээр зүйл дээр “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдыг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах нөхцөл журмыг хуулиар тогтоож болно” гэсэн байна. Үүнээс үзэхээр заавал даатгуулах албан журам тогтоогоод өгвөл ямар вэ гэсэн санал байна. Түүнчлэн малчдын орлоготой холбоотойгоор нийг­мийн даатгалыг уян хатан байд­лаар төлүүлэх боломж байна уу. Энэ байн­гын хорооны дүгнэлт дээр хуу­лийн 4.1-т “1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүр­тэл хугацаанд малчнаар ажил­лаж байсан болон хувиараа хөдөл­мөр эрхэлж байсан дараах иргэд хамрагдана гээд 15-60 нас” гээд заачихсан байна. Тэгэхээр насыг 15-60 гэж заах ямар учиртай юм бэ. Мэдээж хэн хамаарах вэ гэдэг нь чухал. Гэхдээ хуулийн үйлчлэлд хэн хамаарах вэ гэдэг дээр их ойлгомжгүй байна. 15 нас гэдэг нь одоо 15 настай хүнийг хэлээд байгаа юм уу. Эсвэл 1995 онд 15 настай байсан хүнийг ярих юм уу. Тиймээс ингэж насны хязгаар заасан нь хэр ач холбогдолтой юм бол.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Ер нь цаашдаа УИХ-аас нийгмийн даатгалын хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, шинэчлэх, УИХ-аас баталсан нийг­мийн даат­га­лын талаар тө­рөөс баримт­лах бод­лого бичиг барим­тын үзэл баримт­ла­лын да­гуу даат­га­лын тухай хуульд өөрч­лөлт оруу­лах, даат­га­лын сан­гийн ал­дагд­лыг буу­руу­лах­тай хол­боо­той­гоор даат­гуу­лагч­дын хам­рах хү­рээг нэмэг­дүү­лэх, тэтгэ­вэр тэт­гэм­жийн хэм­жээг амьжир­гааны төвшингөөс багагүй хэмжээгээр тогтоодог байх гээд олон асуудлаар нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж бид үздэг. Тиймээс Засгийн газраас болон УИХ-аас анхаарч цаашид нийгмийн даатгалын хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах хүрээнд малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчид заавал болон сайн дураар НДШ төлөх эсэх асуудлыг бодлогоор ярих ёстой. Тэдний орлого тогтмол байдаггүй учраас заавал даатгалд хамрагдах шаардлага үүсдэггүй. Хуулийн төсөлд хам­раг­дах боломжтой насыг 15-60 гэж оруулсан. Магадгүй 60 хүр­сэн хүн ганц, хоёр жилийн НШД-ээ нөхөн төлөх шаардлага үүсээд байгааг ч үгүйсгэхгүй. Мөн насанд хүрээгүй иргэн эцэг, эхийнхээ хараа хяналтан доор ажиллах эрх нээгддэг. Тиймээс 15 настай ч хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол НДШ төлөх эрхийг нээж өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Цаг нар­гүй, өдөр шөнөгүй, улирал хар­гал­зах­гүй ажиллаж амьдарч явдаг малчдын хувьд энэ хууль бол ирээдүйдээ, нийгэмдээ итгэж амьдрах боломжуудыг нээж өгч байгаа учраас энэ хууль төгс боловсронгуй болж хэрэгжих учиртай. 2000 онд батлагдсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тодотгох тухай хуульд 160 гаруй мянган иргэн хамрагдсан гэж байна. Энэ тоо хангалттай биш. Тэгэхээр ард иргэдэд, ялангуяа малчдад мэдээлэл их бага очдог. Тэр дундаа хуулийн тухай мэдээллийг ард иргэд, малчид бага авдгаас болоод энэ хууль тэгш дүүрэн хэрэгжиж чадаагүй юм уу гэдэг зүйл харагддаг. Ер нь нийгмийн даатгалын шимтгэлийг бүх малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан тохиолдолд 560 гаруй тэрбум төгрөгийн нөөц сан бүрдэнэ гэсэн баримт байсан. Энэ санг бүрдүүлэхэд учир дутагдалтай. Их ажиллах хэрэгтэй болдог. Тэгэхээр Нийгмийн даатгалын байгууллагад хэр их ачаалал үүсэх юм бэ. Мөн Засаг даргын тодорхойлолт гэдэг зүйл малчдад маш их хүндрэл учруулна. Энэ мэтчилэн цахимжуулах, ялангуяа Ж.Батзандан гишүүний хэлсэн хөдөө аж ахуй шинэчлэл, хөдөө аж ахуйг цахимжуулах, малчин болгон гар утастай байгаа гэдгийг хэлмээр байна. Тиймээс мэдээллээр хангах системд хэр үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ. Малчдад мэдээлэл өгөх тал дээр хангалттай ажиллахгүй бол хуульд хамрагдаж чадахгүй асуудал гардаг. Ялангуяа Засаг даргын тодорхойлолт гэж хүндрэл чирэгдэл учруулдаг зүйлтэй холбох шаардлага байна уу. Ийм асуултууд байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Энэ хууль бат­лаг­да­хаар Зас­гийн газраас то­дор­хой жу­рам гаргахаар бид тус­га­сан. Тэр журамд энэ нөхөн төлөх хөрөнгө мөнгөө ямар хуга­цаанд нөхөн төлөх вэ гэдгийг журам­лана. Тэгээд тодорхойлолт авах нөхцөл нь цахимаар байх юм уу, шуудангаар байх юм уу гэдэг журам гаргах эрхийг Засгийн газарт үлдээж байгаа. Би хэлсэн. 1995 оны өмнөх ажилласан жил нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуульд салбар харгалзахгүйгээр 1990-2000 оны иргэд бүгд хамрагдахаар зааж, гаргасан байсан. Одоогийн бидний энэ хууль бол нийт ажиллагсдын 47.5 хувийг эзэлж буй малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн хоёрхон субъектэд хандсан хууль учраас аль болохоор хүндрэл учруулахгүйгээр яг малчин, тухайн орон нутгийн иргэн гэдгийг тодорхойлсон сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, малчнаар ажиллаж байсан гэдгийг нотлох мал тооллогын материал, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол татварын албандаа бүртгүүлсэн татвар төлөгчийн баримт гэсэн зүйлийг л шаардаж байгаа юм. Хэдийгээр хүндрэл учруулахгүйгээр, чирэг­дэл багатайгаар энэ асуудлыг шийдье гэж байгаа ч бас хавтгайд нь хаячихаж болохгүй байгаа юм. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэдэд зориулж байгаа учраас зайлшгүй түүнийгээ нотлох шаардлага байна. Хэт хавтгайрах үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хоёрхон магадлах, нотлох бичиг бүрдүүлье гэж байгаа юм. Хуулийг сурталчлах тухай асуудлыг би түрүүнд ярьсан. Бүх шатны засаг захиргааны байгууллагууд ажиллах ёстой. Ер нь Нийгмийн даатгалын байгууллагууд дээр нийг­мийн даатгалын шимт­гэ­лийг нөхөн төлөх асуудал уч­раас ажлын ачаалал ирэхийг үгүйс­гэх­гүй. Ачлаалал тодорхой хэм­жээ­гээр ирнэ. Бидний тооцож бай­гаа­гаар 500 орчим мянган хүн бий. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа. Бид энэ хуулийг хэрхэн сурталчилж, ойлгуулснаас хамаарна. 100 хувь хамаарах уу, 20 хувь хамраарах уу гэдэг энэ хуулийг сурталчилсан, ойлгуулах, таниулах ажлаас хамаарах юм. Тийм учраас малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчиддээ нэг удаа боломж олгож байна. Үүнийг сурталчлах, таниулах ажлыг шат шатандаа сайн зохион байгуулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Малчин бол тоо­луул­сан малын тоо­гоороо, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүн төлсөн татварын баримтыг үндэслэж, нөхөн төлбөрөө тодорхойлох юм байна. Бүх насаараа мал малласан гэр бүлийн хүн туслах малчинтай эдгээр айлууд малаа өрхийн тэргүүн нь тоолуулдаг. Тэгэхээр тухайн гэр бүлийн хүн, туслах малчдад тэтгэвэр тогтоолгох боломж гарах уу. Хоёрдугаарт, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүн төлсөн баримтаараа үндэслэх гэнэ. Гэтэл энэ шаардлага илүү хүнд юм биш үү. Ер нь 300 орчим хүн тэтгэвэр тогтоолгоно гээд байгаа. Үүн дотроо малчин нь хэд юм. Татвар төлсөн баримттай хувиараа хөдөлмөр эрхлэгч нь хэд юм бэ. Түүнчлэн өмнө нь огт нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй тэтгэврийн нас нь болчихсон малчин хүн өнөөдөр нөхөн төлөөд, тэтгэвэрт орно гэвэл дунджаар хэчнээн төгрөг төлөх юм бэ. Нөгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцохоор 60 настай хүн хэдэн төгрөг төлөх вэ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Малчны гэр бүлийн хүн, туслах малчид хам­раг­дана. Татвар төлсөн баримтаа гэвэл хуулийн төслийн хамрах хүрээ нь хязгаарлагдана. Тиймээс татвар төлсөн баримт биш татвар төлөгчөөр бүртгүүлсэн байхыг шаардана. Ингэх юм бол хамрах хүрээ нь нэмэгдэнэ. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч яг хэдэн төгрөгийн шимтгэл төлөхийг хэлэх боломжгүй. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, хэдэн жил төлөөгүй вэ гэдгээ тооцож нөхөн төлнө. Тухайлбал, таван жил НДШ төлөөгүй бол 500 мянган төгрөгийн шимтгэл нөхөн төлнө. Энэ мөнгийг бөөнөөр нь төлж чадахгүй бол улирлаар, жилээр хувааж төлөх асуудлыг Засгийн газар зохицуулах эрхийг нь нээж өгсөн.    

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв.

Оффшорын хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаан цаг сунгаж хуралдсан юм. Учир нь тухайн өдөр хэлэлцэх асуудал цөөхөн тул үдээс өмнө хэлэлцээд дуусгах саналыг УИХ-ын дарга гаргаж, гишүүд дэмжсэн. Цаг сунгаж хуралдсан хурлаар олны анхаарлыг татаад байсан нэгэн хуулийн төслийг хэлцээд авлаа. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай /оффшорын/ хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газарт буцаах санал гарсан билээ. Харин УИХ-ын гишүүд хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байнгын хороонд шилжүүлэв. Хуралдааны явцад гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хам­руу­лахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна. Тиймээс би энэ хуулийн төслийг буцаах саналтай байгаа юм. Сү.Батболд дарга оффшор данстай гэдэг нь илэрсэн. Энэ хүнд яагаад ха­риуц­лага тооцохгүй байгаа юм бэ.

Хууль зүй до­тоод хэр­гийн сайд С.Бямбацогт:

-Би Байнгын хорооны ажлын хэсгээс гурван асуулт асууя. Түүний өмнө Т.Аюурсайхан гишүүнд хандаж үг хэлмээр байна. Олгой хагаравч тогоон дотроо гэж үг байдаг юм. Бид нийтлэг том эрх ашиг, улс орон, намын эрх ашиг, УИХ-ын гишүүд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёстой. Мэдээж алдаа дутагдал, хууль зөрчсөн зүйл байдаг бол хуулийн дагуу нотлогдоод аливаа этгээд хуулийн хариуцлага хүлээж байх ёстой. Бие биеэ хардаж, байнгын хорооны микрофоныг ашиглаж нэгнээ гүтгэх, доромжлох, нэр төрд нь халдах асуудлыг цаашид аль аль талдаа гаргамааргүй байгаа юм. Үүнийг гишүүд анхаарч ажилладаг бол зүгээр болов уу гэж хэлмээр байна. Одоо яригдаж буй оффшортой холбоотой асуудлаар өнгөрсөн жил нэлээд олон асуудал үүссэн. Оффшор гэхээр л хадны мангаатай адилхан ойлгож үздэг болсон. Өнөөдөр Монгол Улсад ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Үүнээс болж нэг хэсэг нь хождог, хуулийн цоорхойг ашигладаг, нөгөө хэсэг нь хохирдог, Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэхээс үргэдэг болчихсон. Тийм болохоор энэ оффшортой холбоотой асуудлыг зохицуулъя, хуулийн хүрээнд бизнес эрхлэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулах зорилгоор аж ахуй эрхэлж байгаа хүмүүс нь оффшор бүсийг чөлөөтэй ашигла. Хөрөнгө оруулж ирэг л дээ. Харин төрийн болон улс төрийн албан тушаалтнууд, нийтийн сонгогддог, томилогддог албан тушаалтнууд ямар ч тохиолдолд оффшор дансанд мөнгө хадгалах, оффшор дансанд компанийн хувьцаа эзэмшихийг хориглож өгье. Ийм байдлаар хуулийн зохицуулалттай болгоё гэж Монгол Улсын Засгийн газар энэ хуулийг УИХ-д өргөн барьсан. Аж ахуй, бизнес эрхлэхдээ оффшор дансыг ашиглаж байгаа газар олон бий. “Оюу толгой” компаниас эхлээд “Энержи Ресурс”, “Хүннү кол” гээд олон компаниуд өнөөдөр оффшор бүс нутгаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа. 1990 оноос хойш Монгол Улсад 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 10 тэрбум ам.доллар нь оффшор компаниар дамжиж, оффшор бүс нутгаас орж ирсэн байдаг юм билээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт тодорхой үр өгөөжөө өгөөд явж байгаа. Энэ хуулийн хүрээндээ бизнесийн үйл ажиллагаа нь чөлөөтэй байг. Улстөрчид, нийтийн албан тушаалтнууд төрийн захиргааны албан тушаалтнууд харин хуулиар олгогдсон эрхээс хязгаарлагдах ёстой. Тиймээс хариуцлага тооцдог болохын тулд энэ хуулийг оруулж ирсэн юм. Гэтэл буцаах гээд яваад байна л даа. Буцааж байгаа нь хуулийг оффшорчуудын толгойг илсэн асуудал нийгэмд үлдчих вий дээ. Яагаад буцаах гээд байгаа юм бол. Ажлын хэсэг албан тушаалтнуудын жагсаалтыг гаргаад явж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, сая 38900-г 14 мянга болгоё гэж ярьж байна. 14 мянгын жагсаалтыг гаргаад явчих бололцоо бидэнд бий. Энэ боломжийг ашиглах талаар байнгын хороо хэр зэрэг ажиллав. Үүнийг хэлж өгөөч. Хоёрдугаарт, гэр бүлийн гишүүдэд давхар хариуцлага тооцох ёстой. Үр хүүхэд, ах дүү, хамаатан садан нь гэж байгаа юм. Болно. Болохгүй зүйл байхгүй. Үндсэн хуульд хэн нэгний гэм буруу, ялыг  бусдад халдааж хэрэглэж болохгүй гэсэн заалт байдаг үүний дагуу Засгийн газар хуулийн төслийг өргөн барьсан. Хэрвээ гэр бүлийнхээ гишүүдийнхээ нэр дээр мөнгө нуусан, оффшор бүсд хувьцаа эзэмшсэн, хадгалсан байх юм бол тэртэй тэргүй өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн тухай хуулиараа бүлэглэж, үгсэж хуйвалдаад хөрөнгөө нуусан гэдэг асуудал үүснэ. Энэ нь нээлттэй байж байгаа. Ганцхан төрийн албан тушаалтанд хориг­лоод өгсний дараа илүү хариуц­лага нь чанга болох юм. Энэ болом­жоос харж болсонгүй юу. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүү­дийг давхар хамаатуулах асууд­лыг давхар харж болсонгүй юу. Хэрэв дутуу байна гэж үзсэн бол. Гуравдугаарт, оффшорын тодорхойлолтыг яагаад гадаад улс гэсэн юм бэ. Гадаад улс гэхгүй болохоор оффшорын тодорхойлолт янз бүр байгаа. Ц.Мөнх-Оргил сайд Байнгын хорооны хурал оффшор бүсийг сайн тодорхойл гэж хэлсэн. Гэхдээ өөрийнх нь ирүүлсэн материал дээр олон улсын байгууллагууд олон улсын валютын сан, бусад байгууллагууд энэ оффшорыг янз бүрээр тодорхойлдог юм байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага гэх мэтийн байгууллагууд оффшор бүсийг янз бүрээр тодорхойдог. Дэлхий нийтэд оффшор бүсийг тодорхойлсон нэгдмэл ойлголт, тодорхойлолт байхгүй. Тийм учраас гадаадын улс орнууд тухайлбал, ОХУ, Хятад улс хамгийн сүүлд Герман улс өнгөрсөн арваннэгдүгээр сард оффшор биш гадаад улсад данстай бол хориглоно гээд хууль баталсан. Дэлхий нийтэд оффшор бүсийг тодорхойлсон тодорхойлолт байхгүй байхад Монгол Улс тодорхойлоод явах нь зохимжгүй юм гэдэг байдлаар гадаад улсад данстай бол гэж орж ирсэн.

Хууль зүйн байн­гын хороо­ны дарга Ш.Раднаасэд:

-Энэ хувийн хэвшлийг хамаатуулах ёсгүй гэж байна. Энэ бол Байнгын хорооны ажлын хэсэг дээр ч энэ асуудал яригдаагүй. Хувийн хэвшлийг хамаатуулах ёсгүй. Төрийн албан хаагч гэдгээрээ хязгаарлалт явагдах ёстой гэдэг бол байгаа. Хууль буцаах асуудлаар Т.Аюурсайхан гишүүний санал учраас хувийн хэвшлийг оруулах асуудлаар хуулийг буцаана гэдгийг байнгын хорооны гишүүд яриагүй гэдгийг онцлон хэлье. Өнөөдөр 24 жилийн хугацаанд хөрөнгө оруулж ирсэн 14 тэрбум төгрөгийн 10.4 тэрбум нь оффшор бүс нутгаас орж ирсэн учраас бид хөрөнгө оруулалтыг шууд татъя гэх асуудал байх ёсгүй гэдэгт Байнгын хорооны гишүүд санал нэгтэй байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Нийтийн албанд ний­тийн болон ху­вийн ашиг сонирх­лыг зохицуулах, ашиг сонирхлын зөрч­лөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль орж ирж байна. Ингэж хоёрын хооронд нэмэлт, өөрчлөлт хийж улстөрчдөө, төрийн өндөр албан хаагчдыг янз бүрийн авлига хээл хахууль булхай бузраас хамаалаад байна гэх хардлага нийгэмд төрөөд байна. Энэ нь тэгээд оффшор бүстэй холбогдоод эсрэг, тэсрэг байдлаар мэтгэлцээд байгаа юм.

Ер нь Засгийн газар энэ хуулийг маш дутуу дулимаг оруулж ирсэн. Сая Ц.Нямдорж  гишүүн хэллээ. Үнэн. Тэгээд хариулж байгаа байдал нь Үндсэн хуулиар төрийн албан хаагчийн, улстөрчийн гэм бурууг гэр бүл, хамаатан саданд нь нялзааж болохгүй гэдэг хариу хэлээд байх юм. Буруу хариулж байгаа байхгүй юу.

Тэгэхээр чинь нийгэмд бүр ч улам хардлага төрүүлж байгаа. Ер нь бодоод үзэхээр тэнд нэг төрийн албан хаагчийн, улстөрчийн эхнэр хэрвээ оффшор данстай байгаа бол тухайн хүнийг хүчээр чирж аваачаад гарын үсэг зуруулаад данс нээлгээгүй биз дээ. Гэр бүлийнхээ хүнтэй үгсэн хуйвалдаж байгаад л данс нээгдсэн юм шүү дээ. Тэгэхээр гэр бүлд нь нялзааж байгаа биш. Харин ч үгсэн хуйвалдсан үйл ажиллагаа. Гэхдээ Эрүүгийн хуулиар яригдахаас гадна энэ оффшор бүсийн асуудлаар нэгмөсөн нэг ойлголттой болох бас нэг хууль орж ирж байж төгс болох байх гэж бодож байна.

Түүнээс ард иргэд одоо энэ оффшор бүсэд байгаа компаниуд Монголд хөрөнгө оруулахыг эсвэл Монгол зарим компаниуд оффшор бүсэд данс нээлгээд байна гээд бүгдийг нь харлуулаад байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь нэг ч удаа аж ахуйн нэгж эрхэлж байгаагүй хэрнээ цагаан гартай хүмүүс маш их хөрөнгөжиж байгааг л нийгэмд хардлага сэрдлэг төрүүлээд байгааг таслан зогсоох хэрэгтэй. Оффшорын хуулийг гаргах гэж байгаа бол нэгмөсөн төгс гаргах хэрэгтэй гэсэн хүлээлт байгаа. Гэтэл яагаад ийм дутуу дулимаг хууль оруулж ирээд байгаа юм бэ. Энэ чинь нийгэмд оффшорчдыг хамгаалаад байна уу гэсэн хардлага төрүүлээд байна гэдгийг хэлмээр байна.

Хууль зүй, до­тоод хэр­гийн сайд С.Бямбацогт:

-Хуулийн төсөл маань нэлээд дутуу орж ирлээ гэх зүйлийг гишүүд яриад байна. Хуулийн төслийг боловсруулахдаа нэлээд ажилласан. Бусад улс орны туршлага судалсан. Гэхдээ үүнийгээ бид бусад гишүүддээ ойлгуулж, өнөөдрийн зохицуулж байгаа зохицуулалтыг ийм учиртай гэдгийг тайлбарлаж, ойлгуулах тал дээр муу ажилласан байж магадгүй. Тиймээс энэ тал дээр тодорхой ойлголтуудыг өгье. Өнөөдөр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж байхаар бие даасан хууль оруулаад ирж болдоггүй юм уу гэж байна.

Өнөөдөр бол яах вэ, орж ирсэн хуулиа баталж, явуулчихаад зэрэгцээд, энэ хоорондоо бие даасан хуулийг хийгээд явах бололцоотой. УИХ-ын гишүүн зөвхөн шүүмжлэх үүрэгтэй гэж ойлгодог юм уу, хаашаа юм. Бид тусдаа хууль гаргах тал дээр ажиллана. Харин өнөөдөр энэ хуулийн төслийг батлаад явахгүй бол манай намын эсрэг буруу ойлголт явах вий. Ер нь бид хэлж байгаа үг, гаргаж байгаа санал зэрэгтээ хариуцлагатай хандаж байхгүй бол эргээд мушгиж, гуйвуулдаг боллоо. Ялангуяа микрофон олон нийтэд нээлттэй ярьж байхад тухайн үедээ сэтгэлийн хөөрлөөр үг хэлчихдэг.

Гэтэл энэ нь эргээд энэ төр засаг, эрх бариад яьж байгаа нөхдүүдийн эсрэг ашиглагдаад байна. Тиймээс цаашдаа үүнийг тал талдаа анхаарах шаардлагатай байна. Энэ хуулийг байнгын хороо буцаасан байна. Энэхүү саналыг нь дэмжихгүй. Харин ч үргэлжлүүлээд хэлэлцээд явахыг дэмжих хэрэгтэй. Хэлэлцээд явж байхдаа бие даасан хуулийн төслийг боловсруулж оруулж ирнэ. .

Ийнхүү чуулганы хуралдаанаар хэлэлцсэний эцэст хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжсэнгүй.

Дээд боловсролын хуульд өөрчлөлт оруулж, баталлаа

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Яг одоо чуулганы танхимд 20 гишүүн сууж байна. Өчигдөр 39 гишүүнтэй байсан. Чуулганы хуралдаан эхлэхийг 10:00 цагаас хойш хүлээлээ. Одоо тэгтэл цайны цаг болж байдаг, цайгаа уухгүй байх уу. МАН-ын 65 хуралдаа суухаа байлаа, Ардчилсан намын есөн гишүүн мөн суухаа болилоо. Хуралдаа ирдэггүй гишүүдийн цалинг нь хасах хуулийн төсөл санаачилж болдоггүй юм уу. Өнөөдөр авлигатай тэмцэх өдөр. Маргааш хүний эрхийн өдөр болно. Сонгогчдынхоо эрхийг хүндлэхгүйгээр яаж хүний эрхийг хүндлэх юм бэ. Иргэдээ хүндлэхгүйгээр ийм их хурал яваад байдаг. Ардын намынхан Төрийн банкнаас болоод муудалцчихсан юм уу. “Эрдэнэт”-ийн 49 хувиар гоё юм хийнэ гэсэн таг боллоо. Бяр бол дутаагүй байх” гэлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд “О.Баасанхүү гишүүнээ ирц 52.6 хувьтай байна. Цагаа хар, үдээс өмнөдөө УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаад, сая хуралдаан дуусаад чуулган орж байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой зүйл ярь” гэсэн тайлбар өгсөн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн ху­рал­дааны эхэнд Үндсэн хуулийн цэ­цийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэн гишүүдийн 80.5 хувийн саналаар дэмжин “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа.

Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хуулийн зөрч­лүүдийг арилгах зарчим барьсан аж. Дээд боловсролын ту­хай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Удирдах зөвлөлийн бүрэл­дэ­хүү­ний 51-60 хувь нь үүсгэн бай­гуу­лаг­чийн төлөөлөл байна” гэж заасан.

Харин Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувь... төрийн өмчийн дээд боловсролын сур­гал­тын байгууллагын удирдах зөвлөлд орох төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно”, 11.2-т “Төрийн өмчийн дээд боловсролын сур­гал­тын байгууллагын удирдах зөв­лөлийн бүрэлдэхүүний 40 хувь, төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын бай­гуул­лагын 10 хувь нь зургаан жилийн хугацаатай томилогдсон хараат бус гишүүд байх” гэж тус, тус заасан нь төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч нь харилцан адилгүй төлөөлөл хэрэгжүүлэхээр нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг 51-60 хувь байсныг 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ гэж үзжээ. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн өмчит их дээд сургууль, коллежийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг байсныг хассан нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.12-т “Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно гэж заасантай уялдахгүй.

Өөрөөр хэлбэл, тухайн нө

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.