Чуулганы хуралдаан завсарлалаа

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсонгуй болгох төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн танилцуулгыг Н.Оюундарь гишүүн хийсэн. Үүний дараа УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусан юм.

Ц.Даваасүрэн:

/УИХ-ын гишүүн/

-Тогтоолын төслийн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд нэмж өгөхгүй гэдэг заалтыг нэмж өгсөн үү?

Н.Оюундарь:

/УИХ-ын гишүүн/

-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс гаргах хуулийн тогтоомжид энэ заалт хамаарахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хэмжээнд хууль санаачилж болно.

О.Баасанхүү: Яс юман дээрээ Су.Батболдыг МАН тавих ёсгүй, ард  түмэн сонгох ёстой, хуулиараа

/УИХ-ын гишүүн/

-Тогтоолын төслийн хоёрдугаар зүйл юм шиг байна. Орхон аймгийн статуст өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэтийг хот болгох юм яваад байна л даа. Ингэсэн тохиолдолд зайлшгүй Хотын эрх зүйн тухай хуулийг дагах ёстой. Яс юман дээрээ Су.Батболдыг МАН тавих ёсгүй, ард  түмэн сонгох ёстой, хуулиараа. Би Хууль зүй, дотоод хэргийн яамнаас асуумаар байна хот тосгоны эрх зүйн тухай хуулийг 2020 онд яаж хэрэгжүүлэх юм. Үндсэн хуулиа хараад суугаад байх юм уу. Хот бие даасан төсөвтэй байх юм уу. Үүнийг шийдье гэхээр их хурлын гишүүд гэдгээр халхавч хийгээд Эрдэнэтийг доромжлохоо боль. Одоо Су.Батболдыг хотын захирагч гэж үзэх үү, засаг дарга гэх үү. Хэзээ хотын захирагчийн сонгууль явуулах вэ?

М.Энхболд:

/УИХ-ын дарга/

-Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна. 11 санал байгаа. О.Баасанхүү гишүүн бүгдийг нь дэмжихгүй байгаа юм уу. Үгүй биз дээ. Ц.Даваасүрэн гишүүн туршилт хийгээд байх юм.

Энэ мэтчилэн гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсонгуй болгох төслийг хуралд оролцсон 42 гишүүний 36 нь дэмжиж, 85.7 хувийн саналаар дэмжигдлээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх байсан ч АН нэг хоногийн завсарлага авсан тул дараагийн асуудал болох Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэхээр болж, Н.Цэрэнбат гишүүн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, горимын саналыг дэмжие гэсэн санал хураалт явуулахад 43 гишүүний 35 нь дэмжиж, 81.4 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих санал хураалт явуулахад 43 гишүүний 36 нь дэмжсэн юм. Харин “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжие гэсэн санал хураалтад 43 гишүүн оролцож, 34 нь дэмжив.

Үүний дараа Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийхээр болж, УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Ийнхүү үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлаж, даргын зөвлөлийн хурал УИХ-ын даргын өрөөнд болохоор боллоо. Үдээс хойших хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.