АТГ-ын ажлын хэсэг БСШУСЯ-нд ажиллаж байна

АТГ-ын ажлын хэсэг БСШУСЯ-нд ажиллаж байна

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд Авлигатай Тэмцэх Газрын ажлын хэсэг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Ажлын хэсэг тус яаманд авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгөх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдах албан хаагчдад сургалтыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэх аж.

 Энэхүү Олон нийтийн хяналтын дэд зөвлөл нь төрийн байгууллагын ил, тод байдал, хүнд, сурталгүй, шударга ёсыг хангах, авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтэд иргэд, олон нийтийн байнгын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм байна.

Ж.Өөдлөн

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.