Левандовски урьдчилсан шатанд 10 тоглолтод 17 гоол орууллаа

Левандовски урьдчилсан шатанд 10 тоглолтод 17 гоол орууллаа

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Европын бүсийн тавдугаар тойргийн хүрээнд Польшийн шигшээ баг Монтенегротай тулж, 2:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Польш довтлогч Роберт Левандовски нэг гоол оруулсан.

Тэгвэл “Байерн”-ы довтлогч Левандовски Евро-2016 болон дэлхийн аваргын урьдчилсан шатанд 10 тоглолт дараалан гоолдохдоо 17 бөмбөг эсрэг багийн хаалганд оруулаад байна. Дэлхийн аваргын урьдчилсан шатанд тэрбээр таван тойргийн дараах байдлаар 8 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтад хоёрдугаар байрт бичигдэж байна. Түүний өмнө Роналдо 9 гоолтой бичигдэж байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.