Роналдо 87.5, Моуриньо 28 саяын ашигтай ажиллажээ
Францын France Football сэтгүүл 2016-2017 онд хөлбөмбөгийн тоглогчид болон дасгалжуулагчид хэдэн саяын орлого олсон талаар мэдээлжээ. Тэгэхдээ тэдний цалин болон урамшуулал, зар сурталчилгаанаас олсон орлогыг бүгдийг нь багтаан тооцсон аж.
Тэгвэл хөлбөмбөгчдөөс 2016-2017 оны улиралд “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо 87.5 сая еврогийн орлогоор тэргүүлсэн байна. Түүний араас Месси жагсчээ. Харин дасгалжуулагчдаас “Манчестер Юнайтед”-ын менежер Жозе Моуриньо 28 саяын орлогтойгоор тэргүүлсэн бол Хятадын шигшээг удирдаж буй Марчелло Липпи удаалжээ.
Хамгийн их орлоготой 5 хөлбөмбөгч
1. Криштиано Роналдо (Реал Мадрид) – 87.5 сая евро
2. Лионель Месси (Барселона) – 76.5
3. Неймар (Барселона) – 55.5
4. Гарет Бэйл (Реал) – 41
5. Эсекиэль Лавесси (Хэбэй Чайна Форчун) – 28.5
Топ 5 дасгалжуулагч
1. Жозе Моуринью (Манчестер Юнайтед) – 28 сая евро
2. Марчелло Липпи (Хятадын шигшээ баг) – 23
3. Лоран Блан (“ПСЖ”-гийн хуучин дасгалжуулагч) – 20
4. Карло Анчелотти (Байерн Мюнхэн) – 15.8
5. Хосеп Гваридиола (Манчестер Сити) – 14.5
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.