“Реал” Дибалагийн төлөө 125 саяыг төлөхөд бэлэн байна

“Реал” Дибалагийн төлөө 125 саяыг төлөхөд бэлэн байна

Diario Gol-ын мэдээлж байгаагаар Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Италийн “Ювентус” багийн довтлогч Пауло Дибалагийн төлөө 125 сая евро төлж, солилцооны наймааны түүхэн дэх рекорд үнийг тогтоох гэж байгаа ажээ.

Тэгэхдээ 80 сая еврог нь бэлнээр төлөх бөгөөд үлдсэн 45-ыг нь бонус хэлбэрээр өгөхөөр тохиролцсон юм байна. Одоогийн байдлаар хамгийн үнэтэй тоглогчоор Пол Погба нэрлэгдэж байгаа. Тэрбээр өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор “Ювентус”-ээс Английн “Манчестер Юнайтед” руу 105 сая еврогоор явж байсан юм.

Дибала энэ улиралд 32 тоглолтод оролцож, 14 гоол оруулж, долоон оновчтой дамжуулалт өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.