Шекспир премьер лигийн эхний 5 тоглолтдоо хожсон гурав дахь дасгалжуулагч боллоо

Шекспир премьер лигийн эхний 5 тоглолтдоо хожсон гурав дахь дасгалжуулагч боллоо
Английн премьер лигийн хүрээнд “Лестер” клуб талбайдаа “Сандерланд”-ыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр “Үнэгнүүд”-ийг  Крэйг Шекспир удирдаж эхэлснээс хойш премьер лигт таван тоглолт дараалан ялалт байгууллаа. 
 
Энэ үзүүлэлтээрээ өдгөө 53 настай  Крэйг Шекспир премьер лигт эхний таван тоглолтдоо тав ялсан гурав дахь дасгалжуулагч болсон байна. Өмнө нь Карло Анчелотти “Челси”, Хосеп Гвардиола “Манчестер Сити”-г удирдаж, эхний таван тоглолтдоо ялалт байгуулж байжээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.