Францын лигийн цомын тэмцээний ¼ шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө болж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорлоо. Энэ шатанд “ПСЖ” клуб “Авранш” клубын талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр хагас шигшээд шалгарч байгаа юм. Тоглолтын 35, 53 дахь минутад Бен-Арфа дубль хийсэн бол Лукас Моура 56 дахь минутад нэгийг нэмж. Улмаар Пасторе 82 дахь минутад гүйцээжээ.
Тэгвэл энэ шатанд “Монако” клуб талбайдаа “Лилль”-ийг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр хагас шигшээ шатанд шалгарлаа. Тоглолтын 35, 45 дахь минутад Жермен дубль хийжээ. Зочдоос 90 дэх минутад Эль-Гази нэр төрийн ганц гоол оруулсан байна.
Мөн энэ шатанд Генгам өрсөлдөгчөө 1:0-ээр, “Анжер” талбайдаа “Бордо”-г 2:1-ээр буулгаж авч, шөвгийн дөрөвт үлдлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.