“Атлетико” Гризманнд жилийн 10 саяын цалинтай гэрээ санал болгожээ

“Атлетико” Гризманнд жилийн 10 саяын цалинтай гэрээ санал болгожээ

Испанийн “Атлетико Мадрид” клуб багийн довтлогч Гризманныг авч үлдэхийн төлөө ажиллаж байгаа ажээ. As-ын мэдээлж байгаагаар Мадрид хотын баг Франц хөлбөмбөгчтэй шинэ гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж эхэлсэн байна.

Шинэ гэрээ ёсоор бол Гризманн жилдээ 7-10 сая еврогийн цалин авах аж. Мөн “Атлетико” түүнийг худалдаж авахад гэрээ цуцлах үнийн хэмжээг нэмэхийг хүсч байгаа юм байна. Одоогоо бол 100 сая еврогоор түүнийг авч болохоор байгаа. Ер нь бол “Атлетико” Гризманнтай 2021 он хүртэл гэрээгээ сунгахыг эрмэлзэж байгаа аж. Түүнийг “Реал” болон “Манчестер Юнайтед” гэсэн том багууд сонирхож байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.