24 оноогоор хожиж явсан Кавальерс, нэмэлт цагт Алтанта Хаукс багт хожигдлоо

24 оноогоор хожиж явсан Кавальерс, нэмэлт цагт Алтанта Хаукс багт хожигдлоо

Алтана Хаукс талбай дээрээ Клевлэнд Кавалерс багийг хүлээн авч тоглож 125-126 харьцаагаар нэмэлт цагт аваргуудыг буулгаж авлаа. Тоглолтын эхний гурван үед 24 онооны тэргүүлэлийг үүсгэж чадсан Кавалерс тоглолтын төгсгөлийг тааруухан хийж 44 оноог алдаж 111-111 харьцаагаар тэнцжээ. Нэмэлт цагийг Хаукс илүүрхэж улирлын 42 хожил, 38 хожигдолтой дорнод бүсэд тавт бичигдэж байгаа бол Кавалерс 51 хожил, 29 хожигдолтой дорнодыг тэргүүлж байна.

Тус тоглолтод Пол Миллсап 22 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Тим Хардвэй ЖР 21 оноо, 9 самбар, Дуайт Ховард 19 оноо, Деннис Шройдер, Кень Бэйзморь 13 оноогоор тус тус авчээ. Харин эсрэг багаас Кари Ирвинг 45 оноо, 9 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Леброн Жеймс 32 оноо, 16 самбар, 10 дамжуулалтаар трипл даблиа гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.