“Боруссия Дортмунд”-ын автобусны ойролцоо дэлбэрэлт болж, тоглолт хойшилжээ

“Боруссия Дортмунд”-ын автобусны ойролцоо дэлбэрэлт болж, тоглолт хойшилжээ

Аваргуудын лигийн ¼ шигшээ тоглолтын хүрээнд Германы “Боруссия Дортмунд” клуб талбайдаа Францын “Монако” клубыг хүлээж авч, тоглох ёстой байсан. Гэвч тоглолт өнгөрсөн шөнө бололгүй өнөөдрийг хүртэл хойшилсон билээ.

Ийн тоглолт хойшлох болсон шалтгаан нь “Боруссия Дортмунд”-ын хөлбөмбөгчдийн автобус цэнгэлдэх рүү явж байх замд дэлбэрэлт болсонтой холбоотой аж. Бүр автобусных нь ойролцоо ямар нэг зүйл дэлбэрчээ.

Дэлбэрэлтийн үеэр автобусны дугуй, цонх хагарч, багийн хамгаалагч Марк Бартра бага зэрэг гэмтсэн тухай спортын мэдээллийн агентлагууд дамжууллаа. Тодруулбал, Марк Бартра гараа шилний хагархайд зүсч, эмнэлэгт очсон бөгөөд бэртэл нь гайгүй юм байна. Хоёр багийн тоглолт өнөө шөнө Улаанбаатарын цагаар 00:45 цагт болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.