Аваргуудын лигт Английн нэр төрийг хамгаалж үлдсэн “Лестер” клуб ¼ шигшээн эхний тоглолтоо өнгөрсөн шөнө “Атлетико”-тай хийлээ. Шөвгийн 16-д “Севилья”-г мулталсан Английн аваргууд энэ удаад арай өөр төвшний, хүчтэй багтай учраа таараад байгаа.
Гэвч “Үнэгнүүд” Мадридын багийн талбайд тун ч сайн тоглож, 1:0-ээр хожигдлоо. Тоглолтын 28 дахь минутад Антуан Гризманн торгуулийн цохилтоос нэг гоол оруулсан. Маш эргэлзээтэй торгуулийн цохилт заагаагүй байсан бол “Лестер” Испанийн багийн талбайгаас гоолгүй тэнцээтэй буцах боломжтой байсан юм. Гэхдээ хариу тоглолтод бүх зүйл нээлттэй. Тэд талбайдаа хожиход л хангалттай.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.