Монголын дөрвөн тамирчин Оросыг зорилоо

Монголын дөрвөн тамирчин Оросыг зорилоо

ОХУ-ын дасгалжуулагч Сусейн Асилиевич Асалиевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн энэ сарын 22-24-нд ОХУ-ын Приморийн хязгаарын төв Владивосток хотод болно. Тус тэмцээнд “Арслан” клубийн өсвөрийн дөрвөн тамирчин оролцохоор Оросыг зорьсон билээ.

 Хөвгүүдийн 32 кг-ын жинд Шийтэрийн Буянбал, 35 кг-д Эрдэнэмөнхийн Ариунболд, 42 кг-д Ганхүлэгийн Батнасан, охидын 28 кг-д Болдбаатарын Ариунзул нар зодоглох юм. Тэмцээн 2003-2005 оны хөвгүүдийн 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 2006-2008 он хүртэлх 22, 24, 26, 28, 30, 32, 35, 38 кг-ын жинд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.