“Барса”, “Реал” ээлжит хожлоо авлаа

“Барса”, “Реал” ээлжит хожлоо авлаа
Испанийн Ла лигийн аваргын төлөөх өрсөлдөөн сүүлчийн тойрог хүртэл үргэлжлэх нь. Өнгөрсөн шөнө 35 дугаар тойргийн зарим тоглолтууд боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб “Эспаньол”-ын талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 81 оноотой болж, тэргүүн байраа хадгаллаа.
 
Тоглолтын 50, 87 дахь минутад Суарез хоёрыг хийснээр Ла лигт 26 гоолтой болж, Мессигийн араас нэхэж байна. Тэгвэл түүний дунд 76 дахь минутад Ракитич нэгийг нэмжээ.
 
Харин хоёрдугаар байрт бичигдэж буй “Реал Мадрид” клуб энэ тойрогт талбайдаа “Валенсия”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 81 оноотой болж, гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж байна. Гэхдээ тэдэнд нэг тойргийн тоглолт дутуу байгаа.
 
Тоглолтын 27 дахь минутад Роналдо Ла лигийн энэ улирлын 20 дахь гоолоо оруулсан. Харин 82 дахь минутад Парехо тэнцүүлсэн. Тэгвэл 86 дахь минутад Марсело “Реал”-ыг түрүүлэх боломжоо хадгалж үлдэх 3 онооны үнэтэй гоолыг оруулсан юм.
 
Энэ тойрогт мөн “Атлетико Мадрид” клуб “Лас-Пальмас”-ыг талбайд нь 0:5-аар буулгаж авч, 71 оноотой болсноор гуравдугаар байртаа үлдлээ.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.