17 насны ангилалд Г.Ганбаяр европ тивээс медаль хүртсэн анхны Монгол хөлбөмбөгчин боллоо

17 насны ангилалд Г.Ганбаяр европ тивээс медаль хүртсэн анхны Монгол хөлбөмбөгчин боллоо

Ференц Пушкашийн нэрэмжит академид 2016 онд суралцахаар Унгар улсыг зорьсон Монголын дөрвөн хүүгийн нэг Г.Ганбаяр Пушкашийн академийн багийн өмсгөлтэйгөөр 17 хүртэлх насны ангилалд “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорьж билээ.

Тэгвэл өнгөрсөн шөнө баг нь хүрэл медалийн төлөө Будапешт Хонвед багтай тоглож үндсэн цаг нь 1-1 харьцаагаар тэнцэж дуусч тоглолт торгуулийн цохилтоор шийдэгджээ. Гурав дахь торгуулийн цохилтыг Г.Ганбаяр гүйцэтгэсэн бөгөөд  гоол оруулж, баг нь 7-6 харьцаагаар хожиж, европ тивээс анхны хүрэл медаль хүртсэн тамирчин боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.