Марез “Барселона” руу явах сонирхолтой байна

Марез “Барселона” руу явах сонирхолтой байна

Английн “Лестер” клубын хагас хамгаалагч Рияд Марез Испанид замналаа үргэлжлүүлж магадгүй байна. Өдгөө 26 настай Алжир хөлбөмбөгчнийг Испанийн “Барселона” руу явах хүсэлтэй байгаагаа багийнхаа удирдлагуудад хэлсэн аж. Тиймдээ ч багийнхан түүний асуудлыг ярилцаж байгаа юм байна.

Марезийг  “Челси”, “Арсенал” клубүүд ч авахаар сонирхож байгаа ч тэрбээр өөрөө “Барсаелона” явахаар сонирхож байгаа ажээ. “Лестер”-ийн хувьд түүнийг 40 сая фунтээр зарахад бэлэн байгаа талаар мэдээлэл гарсан. Тэрбээр өнгөрсөн улиралд премьер лигийн 36 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.