Хүрэл медалийн төлөө дөрвөн бөх барилдана

Хүрэл медалийн төлөө дөрвөн бөх барилдана

Залуучуудын Азийн АШТ-ий сүүлийн өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жингийн барилдаан болж байна.

66 кг-ын жинд 2017 оны Роман Дмитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн тэгшитгэлд Мьянмарын Лар Таун Лианыг 10:0-ээр, 1/4 шигшээ барилдаанд эзэн орны Юү Чен Лог 12:2-оор тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Ираны Амирхоссейн Али Хоссейнид 6:13-гаар ялагдав. Ингэснээр Э.Тэмүүлэн хүрэл медалийн төлөө барилдана.

84 кг-д өсвөр үе, залуучуудын улсын аварга Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин М.Цогтгэрэл шөвгийн наймд Киргизстаны Динисламбек Таалайбек Уулуг цэвэр ялсан ч хагас шигшээд Энэтхэгийн Деепак Пунад цэвэр даруулсан. Ингэснээр тэрбээр БНСУ-ын Ли Чол Йонтой хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэгвэл 55 кг-д Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үе, залуучуудын улсын аварга БТСДуС-ын тамирчин Б.Ариунболд, 96 кг-д Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга “Аварга” сургуулийн тамирчин Ч.Алтангэрэл нар дагах барилдаанаа хийж ялалт байгуулснаар хүрэл медалийн төлөөх барилдахаар боллоо. Б.Ариунболд БНХАУ-ын Зон Ванхаотой, Б.Чинбат Казахстаны Серик Бакитхановтой медальтай үлдэх эсэхээ шийднэ. Ингэснээр өнөөдөр барилдсан манай зургаан бөхийн дөрөв нь хүрлийн төлөө барилдахаар болсон юм. 60 кг-д Э.Үнэт-Эрдэнэ Иранд 0:10-аар, Киргизстаны бөхөд 2:6-аар дийлдэж, 74 кг-д өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, З.Сумъябазар шөвгийн наймд Японы бөхөд 3:4-өөр ялагдснаар тэмцээнээ өндөрлөлөө. Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 18:00 цагт эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.